//Cache санах ойгоо цэвэрлээд iPhone-оо илүү хурдан болгоорой.

Cache санах ойгоо цэвэрлээд iPhone-оо илүү хурдан болгоорой.

  • iPhone дахь cache санах ойгоо тогтмол цэгцэлж, цэвэрлэх нь утас тань гацаж, удааширсан үед авах хамгийн энгийн арга хэмжээ юм.
  • Cache-ээ цэвэрлэхдээ аппликэйшн, вэб хуудаснаасаа нэвтрэн мэдээллүүдийг устгах эсвэл одоо ачаалж байгаа бүх аппликэйшнүүдээсээ автоматаар устгах боломжтой.
  • Safari болон бусад гуравдагч аппликэйшнүүдээс хэрхэн cache-ээ цэгцлэх хялбар аргыг доор танилцуулахаар бэлдлээ.

Утас гацаж, удаашрах асуудал танд хэр түгээмэл тохиолддог вэ? Шалтгаан нь загвар нь хуучирсан, сүлжээ тасалдсан гэх зэрэг янз бүр байж болох ч хамгийн түгээмэл бас хялбар шийдэх боломжтой нэг шалтгаан байдаг. Учир нь бид өөрсдөө ч анзааралгүй яг одоо ашиглахгүй байгаа мөртлөө хэзээ нэг цагт зүгээр л нээгээд орхичихсон, бүрэн хааж гараагүй баахан аппликэйшнүүд “овооруулчихсан” байдаг шүү дээ. Энэ тохиолдолд бид утасныхаа cache санах ойгоо цэвэрлэх хэрэгтэй.

Онолын хувьд дээрх функц нь хэрэглээг тань илүү хялбаршуулах зорилготой бүтээгдсэн. Тухайлбал, нэвтрэх нэр, нууц үг зэрэг мэдээллээ байнга хэрэглэдэг вэб, аппликэйшндээ нэг сануулчихсан байхад дараа нэвтрэх бүрд дахин дахин асуугаад байхгүй амар болно гэсэн үг. Гэвч энэ төрлийн дата мэдээлэл хэт их сануулсан тохиолдолд iPhone-н ажиллах хурдад сөргөөр нөлөөлж байна.

Хэрвээ таны iPhone нэг л удаашраад байгаа бол дараах энгийн хэдэн алхмаар асуудлаа шийдээрэй.

Safari-гаас cache-ээ цэвэрлэх

Settings цэснээс “Clear History and Website Data” дээр дарж, Safari аппликэйшн дэх cache-ээ цэвэрлэнэ.

  1. Датагаа устгахын өмнө хэрэгтэй нууц үг байгаа эсэхийг нягтлаарай. Энэ процесс таны байнга хэрэглэдэг вэбсайтуудаас бүртгэлийг тань шууд гаргана.
  2. Settings – Password & Accounts хэсгээс Safari гэж сонгоно.
  3. Clear History and Website Data дээр дарна.
  4. Safari дахь дата мэдээллийг устгахыг лавласан асуулт гарч ирэх ба сонголтоо хийгээрэй.

Гуравдагч аппликэйшнүүдээс cache цэвэрлэх

Settings – iPhone Storage хэсгээс таны утсан дээр хамгийн их зай эзэлж байгаа аппликэйшнүүдийг хараарай.

  1. Фэйсбүүк, Инстаграм, Google Maps зэрэг шинээр татаж, суулгасан аппликэйшнүүдээ Settings хэсгээсээ тохируулах боломжтой. Settings – General – iPhone Storage
  2. iPhone Storage хэсэгт аппликэйшнүүд хамгийн их дата ашиглаж байгаа дарааллаараа жагсаалтаар харагдана.
  3. Аль нэг аппликэйшн дээр дарахад дата мэдээлэл нь харагдана.
  4. Хэрэв таны утасны багтаамж дүүрэх дөхсөн байвал аль аппликэйшнүүдээс цэвэрлэх ёстойг зөвлөнө. Үүнийг харахын тулд Show All – Recommendations гэж дараарай.
  5. Санал болгож буй зүйлсээс аль нэгийг хэрэгжүүлэх бол “Enable” гэж сонгоно.
  6. Хэрэв автоматаар биш гараараа цэвэрлэгээ хийх бол аппликэйшн тус бүрт нэвтэрч хуучин мессеж, дууны жагсаалт, фото зураг, и-мэйл зэргээс хэрэггүйгээ цэвэрлээрэй.

Аппликэйшнүүдээ устгах, дахиж татах

  1. Үлэмж зай эзэлдэг мөртлөө тийм ч хэрэг болдоггүй аппликэйшнүүдээ багтаамж дүүрсэн үед эхэлж устгаарай. Жишээлэхэд, сошиал аппликэйшнүүд ялангуяа таны аль хэдийнэ үзчихсэн, харчихсан зураг, бичлэгүүдийг утсанд тань “зай эзлүүлэн” хадгалсаар л байдаг.
  2. Ийм онцын хэрэггүй аппликэйшнүүдээ iPhone Storage – Delete App товч даран устгаарай.
  3. Apple Store-оос устгасан аппликэйшнээ хайгаад дахиж шинээр суулгахад арай бага зай эзлэх болно.
By | 2019-03-25T09:18:50+00:00 2019/03/25|Зөвлөгөө|

Нийтлэсэн:

cache-iphone-iphone-center-mongolia