/, Apple news/Apple-н шинэ AirPods утасгүй цэнэглэгчтэй гэр, Hey Siri болон илүү том батарейтэй боллоо

Apple-н шинэ AirPods утасгүй цэнэглэгчтэй гэр, Hey Siri болон илүү том батарейтэй боллоо

Apple компанийн гэнэтийн бэлгээр дүүрэн 7 хоног үргэлжилсээр AirPods second generation хувилбараа танилцууллаа. Шинэ загварын AirPods нь утасгүй цэнэглэгч буюу wireless-тэй гэр, нэмж сайжруулсан H1 чип бүхий батарей болон “Hey Siri” товчлуур ашиглахгүй виртуал туслах зэрэг сонирхолтой боломжуудаар баяжжээ.

Утасгүй цэнэглэгчтэй гэрийг одоогийн хэрэглэгчид тусад нь 79 доллараар авах боломжтой.

Утасгүй цэнэглэгч нь стандарт Qi цэнэглэгч дэмжих тул бараг бүх төрлийн утасгүй цэнэглэгчтэй хоршиж ажиллана. Гадаад үзэмжийн хувьд second-gen буюу 2 дахь үеийн AirPods нь эхнийхтэйгээ ганц л зүйлээр ялгаатай, тэр нь батарейн цэнэгийн заадаг утасгүй цэнэглэгч бүхий гэр дэхь жижиг LED гэрэл юм.

Мөн Apple-аас шинээр суурилуулсан H1 чип нь өмнөх загварын W1-ээс ялгарах олон давуу талтайг тодотгосон байна. Ялангуяа, тасралтгүй ярих хугацаа 50%-иар уртассан, микрофоны чанар сайжирсан, төхөөрөмж хооронд холбогдох хугацаа 2 дахин хурдан болсон мөн одоогоор зөвхөн шинэ загварын iPhone, IPad, HomePod-уудад байгаа “Hey Siri” функц гэх мэт.

H1 чип нь Apple-ийн бүтээсэн анхны сонсох төхөөрөмжид зориулсан чип бөгөөд одооноос Apple Watch-ийн W цувралын чип-ийг “зээлдэхээ” болино гэсэн үг болж байна. Шинэчлэн загварын AirPods-ыг та 2 сонголтоор худалдан авах боломжтой: утасгүй цэнэглэгчтэй гэртэйг 199 доллар, стандарт гэртэйг 159 доллараар. Мөн AirPods-той хэрэглэгчид утасгүй цэнэглэгчтэй гэрийг тусад нь 79 доллараар ч авах боломжтой.

Одоогоор таг чиг байгаа нэг зүйл бол Apple-аас жил хагасын өмнө iPhone X-ийн нээлтэн дээр тун удахгүй гэж зарлаж байсан AirPower утасгүй цэнэглэгч юм. AirPower хэрвээ худалдаанд гарвал iPhone, Apple Watch, AirPods-ыг нэгэн зэрэг цэнэглэх зориулалттай гэж хүлээгдэж байна.

By | 2019-03-22T14:42:01+00:00 2019/03/22|AirPod, Apple news|

Нийтлэсэн:

apple-airpods-hey-siri-iphone-center-mongolia