/, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө/iPhone Xs, Xs Max-д тохируулах 9 чухал тохиргоо

iPhone Xs, Xs Max-д тохируулах 9 чухал тохиргоо

Меможи байхад сельфигээр яанам бэ?

Та Apple-ийн хамгийн сүүлийн загварын iPhone Xs, Xs Max утастай бол тэдгээрийн гайхалтай боломжуудыг хэдийнэ мэдэх болсон байх. Жишээлбэл ямар ч товчгүй iPhone, мөн Portrait Mode, нүүр танигчтай урд камер гэх мэт.

Гэхдээ таны мартсан эсвэл одоо хүртэл ашиглаж үзээгүй ч байж мэдэх зарим алгасаж боломгүй боломжуудыг сануулъя.

Өөрийн Меможиг бүтээ

Урд камераараа та дэлгэцийн түгжээг нүүрээрээ тайлж, сельфи авч бас меможи бүтээх боломжтой.

Меможи нь Аниможитой адилхан, гэхдээ элдэв хэрэгтэй хэрэггүй сармагчин гэх мэт амьтад байхгүй. Харин та урд камераа ашиглаад өөртэйгөө адилхан, өөр шигээ хөдөлдөг өөрийн виртуал дүрийг бүтээж болно гэсэн үг юм.

Shortcuts аппликэйшн суулгасан уу?

Apple-ийн хамгийн сонирхолтой аппликэйшний нэг болох Shortcuts цаанаасаа суулгаастай ирдэггүй. Та түүнийг татаж, суулгаад ашиглах боломжтой.

Shortcuts суулгаснаар та зөвхөн Siri ашиглаад маш олон үйлдлийг утсаараа хийх боломжтой болно. Жишээлбэл, ердөө “Good Morning, Siri” командаар та гэрийнхээ ухаалаг хэрэгслүүдтэй холбож, удирдахаас эхлээд олон төрлийн мэдээллийг цуглуулах, ашиглаж болно.

Дэлгэц ашиглах хугацаагаа хяна

iOS 12 хувилбар суулгасан iPhone Xs-ээр та хоногт хэчнээн цагийг дэлгэц ширтээстэй өнгөрүүлдгээ хянах боломжтой. Жишээлбэл, та ямар аппликэйшнд хамгийн их цаг зарцуулж байгаагаа мэдсэнээр зохицуулалт хийж болно.

Харагдах байдлын Б хувилбарын тохиргоо

iPhone Xs-ээ хуруугаа таниулж, нээхийн оронд нүүрээ таниулж ч болно. iPhone X-ийн хувьд нүүр танигч тийм ч амжилттай байсангүй, учир нь малгайтай, нүдний шилтэй үед уг функц заримдаа алдаж байсан. Тэгвэл дараах тохиргоог юун түрүүнд хийснээр энэ асуудлыг бараг шийдэх боломжтой.

Settings – Face iD & Passcode – Alternate appearance

Мөн та энэ тохиргоог ашиглан эхнэр, нөхөр эсвэл ойр дотны хэн нэгнийхээ нүүрийг таниулж, дэлгэцийнхээ түгжээг тайлдаг болгох боломжтой.

Товч ашиглахгүй хэрэглэж суръя

Home товчтой iPhone хэрэглэж сурсан хэрэглэгчдийн хувьд ямар ч товчгүй Xs, Xs Max загварыг хэрэглэж дасахад багахан хугацаа орж мэднэ. Товчны оронд та дэлгэцтэйгээ харьцаж, эсвэл төрөл бүрийн дохио, зангаа ашиглаж сурах хэрэгтэй болно.

Apple Pay-ээ тохируулаарай

Та Apple Pay-гүй бол одоо бүртгүүлээд, хэрэглэж эхлэх цаг нь болжээ. Хуванцар карт зэргээс олон үйлдэл хэмнэх боломжтой илүү эрсдэлгүй давуу талууд олон бий.

Мэргэжлийн мэт Мастер Portrait Mode

Нэг л Portrait Mode горимыг ашиглаад үзчихвэл түүнгүйгээр амьдрахад үнэхээр бэрх шүү. Энэ горимоор та зөвхөн гол обьектыг гайхалтай тодотгосон, дэвсгэрийг бүрэлзүүлсэн мэргэжлийн юм шиг гайхалтай зургийг бүтээж чадна.

Restart хэрхэн хийх вэ?

Гацсан үед restart буюу утсаа унтрааж, асаах хэрэг гардаг. Home товчгүй үед үүнийг хэрхэн хийх вэ? iPhone-ыхоо хажуу бөөрний товчийг дуу чангалж, султгах аль нэг товчтой зэрэг удаан дарахад дэлгэц дээр Restart хийх товч гарч ирнэ.

Бета програмд бүртгүүлж үз

Та зарим гажиг, саатлыг үл тооход бэлэн гэвэл Apple-ын шинэ програмуудын бета хувилбарт бүртгүүлээд цоо шинэ боломжуудыг хэрэглээнд нэвтрэхээс өмнө турших боломжтой. Үүний тулд iPhone Xs-ээсээ beta.apple.com цахим хуудсаар нэвтрээд iCloud бүртгэлээрээ нэвтрээрэй.

By | 2019-03-21T09:06:03+00:00 2019/03/21|iPhone App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-xs-xs-max-9-iphone-center-mongolia