//Шинэхэн Apple Watch авсан уу? Яг танд зориулсан хэрэгтэй 9 зүйл

Шинэхэн Apple Watch авсан уу? Яг танд зориулсан хэрэгтэй 9 зүйл

Apple компаниас хамгийн сүүлд танилцуулсан Apple Watch Series 4 загвар бол танд бугуйн дээрээсээ элдэв мэдээлэл хүлээж авахад туслах төдий хэрэгсэл биш юм. Хүсвэл дуудлага хийж болно, унаж бэртсэн тохиолдолд яаралтай тусламж дуудах товчтой мөн таны зүрхний хэвийн үйл ажиллагаа алдагдвал урьдчилан сануулах тохиргоотой гээд дурдвал олон тустай зүйл бий.

Энэ бол зүгээр нэг гангардаг гял цал эд биш, харин “ухаалаг” цаг гэдгийг бүү мартаарай.

Үндсэн функц

Програмаа шинэчил. Хайрцагнаасаа дөнгөж гаргасны дараа iPhone-тойгоо холбоод ашиглаж эхлэхийн өмнө хамгийн сүүлийн үеийн үйлдлийн систем суусан эсэхийг шалгаарай. Тэгж байж та хамгийн сүүлийн үеийн ололт дэвшил, гайхалтай боломжуудыг ашиглах боломжтой болно шүү дээ.

Айкон болон аппликэйшнүүд. Дэлгэц дүүрэн харагдах дэгжин жижиг дүрснүүд юу болохыг мэдмээр байна уу? Эсвэл Siri-ийн Raise to Feature функцийг ашиглах уу? Энд дарж илүү дэлгэрэнгүй танилцаарай.

Сонордуулга зурвасууд ухаалаг цагны гол онцлог. Мөн та үүнийг өөрийнхөөрөө зохицуулбал илүү амар. Фэйсбүүк, Инстаграмд шинэ мэдээлэл ирэх бүрд таны бугуйн дээр чичирхийлээд эсвэл дуугараад байвал бас төвөгтэй шүү дээ. Тиймээс энд дарж сонордуулга зурвасуудаа цэгцлээрэй.

Усны эсрэг хамгаалалттай. Та шинэ загварын Apple Watch-тай бол усанд сэлэхдээ санаа зовох хэрэггүй.

Эрүүл мэнд

Фитнесс. WatchOS 5 хувилбараас эхлэн Apple Watch йог, зарим төрлийн дасгал, хөдөлгөөнийг автоматаар мэдэрч, мэдээлэл цуглуулж чаддаг болсон.

Зүрхний эрүүл мэнд. Таны зүрхний ажиллагааг Apple Watch өдөржин ажиглаж, хянаж байгаа. Зүгээр ч нэг биш зөвхөн зүрхний ачаалал, ажиллагааг хянах зориулалттай тусгай аппликэйшн бий.

ECG аппликэйшний тохиргоо. WatchOS 5.1.2 үйлдлийн систем бүхий Apple Watch Series 4 эсвэл iOS 12.1.1 үйлдлийн систем суулгасан iPhone ECG аппликэйшнийг дэмжиж ажиллана. Эдгээр шаардлагыг хангасан бол ECG аппликэйшнийг ашиглахад тун хялбар.

Нэмэлт боломжууд

Уналт мэдрэгч. Apple Watch Series 4 загварт уналт мэдрэгч гэх шинэ функц бий. Энэ нь таныг унасан гэж мэдрээд хэсэг хугацаанд хөдөлгөөн мэдрэгдэхгүй бол таны өмнөөс яаралтай дуудлага хийх функц юм. Энэ функцийг идэвхжүүлэх хэрэгтэй ч, хэрэглэх боломж гарахгүй гэж найдаж байна.

Мөрдөгч шиг хэрэгсэлтэй байж үзэх үү? Тэгвэл Walkie Talkie апп ашиглаад үзээрэй. Ашиглахад тун хялбар: Бугуйгаа өргөөд, товч дээр удаавтар дараад орхи. Таны сонгосон контактууд тантай хүссэн үедээ шууд ярьж болохыг санаж, хэрэгцээгүй үед энэ функцийг хаахаа мартуузай.

By | 2019-03-14T09:02:20+00:00 2019/03/14|Watch|

Нийтлэсэн:

apple-watch-9-iphone-center-mongolia