/, Uncategorized, Зөвлөгөө/iPhone XS, XS Max: “Буланд нуугдсан” 5 гайхалтай боломж

iPhone XS, XS Max: “Буланд нуугдсан” 5 гайхалтай боломж

iPhone XS болон XS Мах загваруудын шинэ, сонирхолтой боломж, функциудын талаар та хангалттай сонссон байх. Гэвч өнөөг хүртэл хэрэглэгчид тийм ч сайн танилцаж амжаагүй байгаа зарим далдлахгүй байхын аргагүй гайхалтай боломжууд байгааг бид ил гаргах гэж байна. Ингээд зөвхөн iPhone XS, XS Max загварт л байдаг “далд” байгаа боломжуудтай танилцъя.

  1. Дуугаралтын чанар илүү чанаржсан

iPhone XS болон XS Max загварын дуугаралтын чанарыг онцлохгүй байхын аргагүй. Тэр тусмаа чихэвч залгаагүй үед хөгжим, подкаст, стрийминг зэрэг ямар ч аудио өмнөх загваруудаас хавьгүй өндөр түвшинд чанартай  мөн илүү чанга, бүр гайхмаар чанга дуугардаг болсон. Ганцаараа биш найз нөхөдтэйгөө, олуулаа байх үедээ сонсоход янзын давуу тал байгаа биз? Мөн Youtube, Netflix үзэх үед дуугаралтын түвшин илүү цэвэр, тод болсныг та анзаарах болно.

  1. Царай таних хурд нэмэгдсэн

iPhone XS, XS Max загваруудад Apple-аас хамгийн сүүлд гаргасан  А12 bionic чип бий. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хурд бүх талаараа нэмэгдсэнийг илэрхийлж байна. Тэр дундаа нэг зүйлийг онцлууштай нь Face iD буюу нүүр таних хурд юм. Та утасныхаа түгжээг тайлахдаа Face iD ашигладаг бол энэ давуу талыг маш сайн мэдрэх байх. Ялангуяа худалдан авалт хийх зэрэг үйлдлүүдэд хурдын энэ сайжралт томоохон дэвшил болж анзаарагдана.

  1. Бат бөх чанар гэж чулуу

Батарейн насжилт, процессорын үзүүлэлт зэрэгтэй харьцуулахад утасны бат бөх чанарыг тэр бүр анхаарлын төвд оруулдаггүй нь хачирхалтай. Apple компаниас 2018 оны шинэ загваруудынхаа бат бөх чанарт нэлээн анхаарсан.

Жишээ нь, шинэ загваруудын урд, ард талын шилэн гэр элдэв доргилт, уналтанд супер тэсвэртэй гэж сурталчилж байсан нь Apple-ийн худлаа сүр бадруулсан PR байгаагүй юм. Та iPhone XS-ийг хэд хэд дараалж хүчтэй шидэж, унагадаггүй л юм бол хэр баргийн санаандгүй уналтанд хагарч, цуурахгүй. Тэгээд ч iPhone XS загвар IP68 гэсэн үнэлгээтэй байдгийг анзаарахгүй өнгөрч болохгүй. Энэ бол iFixit-ийнхэн iPhone XS-ийг шар айрганд живүүлээд ч эвдэж чадаагүй гэсэн үг юм.

  1. Хэрэглээд барамгүй багтаамж

Ухаалаг утасны багтаамж тийм ч хямд үнээр олддоггүй. Гэвч боломжийн үнээр 512GB багтаамжийг санал болгож буй анхны загвар бол iPhone XS, iPhone XS Max юм. Энэ бол утасны хувьд бараг “хязгааргүй” гээд хэлэхэд ч буруудахааргүй их багтаамж. Тэгээд ч ихэнх хэрэглэгчдэд ийм их багтаамжны хэрэгцээ гарахгүй. Ямар ч л байсан хүссэнээрээ зураг, бичлэгээ хийгээд киногоо хууллаа гээд “багтаамж дүүрлээ” гэсэн түгшүүрт мессежийг дахиж харахгүй боллоо гэсэн үг.

  1. Илүү өргөн өнцгийн камер

iPhone XS болон XS Max загварын камерын тухайд хамгийн их анхаарал татаж байгаа нь тооцооллын фотограф болон Smart HDR функц юм. Гэвч хүмүүсийн тэр бүр олж мэдээгүй байгаа дутахааргүй сонирхолтой функциуд байсаар байна. Жишээлбэл, iPhone XS загварын камерын мэдрэгч өмнөх загваруудаас эрс сайжирсан мөн фокуслах зай ч нэмэгдсэн. Ингэснээр та илүү өргөн өнцгөөр зураг авах, бичлэг хийх боломжтой болсон гэсэн үг юм.

By | 2019-02-26T12:54:32+00:00 2019/02/26|iPhone, iOS мэдээлэл, Uncategorized, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-xs-xs-max-5-iphone-center-mongolia