/, iPhone Free App, iPhone Зураг, Uncategorized/iPhone XS-гүй бол энэ аппликэйшнийг суулгаад камертаа Depth Control-той болоорой.

iPhone XS-гүй бол энэ аппликэйшнийг суулгаад камертаа Depth Control-той болоорой.

 

iPhone XS, iPhone XS Max болон XR зэрэг Apple компаний сүүлийн загварын утаснууд бүгд Depth Control гэх цоо шинэ функцтэй болсон.

Энэ шинэ тохиргоо нь үндсэндээ Portrait Mode-оор авсан зургийн давхарга бүрийг нягталж, гүнийг танин, арын хэсгийг тохируулах, бүдгэрүүлэх боломжийг олгодог. iOS 12.1 үйлдлийн систем дээр бол зургаа авч байхдаа ч blurring буюу бүдгэрүүлэлтийг тохируулах боломжтой юм.

Гэхдээ энэ боломж зөвхөн 2018 онд худалдаанд гарсан шинэ загваруудад буюу нэмж сайжруулсан зураг боловсруулалт, мэдрэгч болон дараа үеийн A12 bionic  чип бүхий тооцооллын фотограф функцтэй утаснуудад бий.

Тэгэхээр та iPhone X, iPhone 8 болон түүнээс өмнөх үеийн утаснуудтай бол энэ боломжийг ашиглаж чадахгүй гэсэн үг. Гэвч гонсойх хэрэггүй. Таны утасны камер хос дурантай бол дараах сэлгээний “Б” хувилбарыг хэрэглээд үзээрэй.

Хуучин загварын iPhone-д хэрхэн Depth Control тохируулах вэ?

Энэхүү сэлгээний аппликэйшнийг Focos гэдэг,  App Store-д нээлттэй бий. Focos аппликэйшнийг суулгаснаар хос дурантай iPhone утсанд bokeh болон Portrait Mode шиг эффект ашиглах боломжтой.

Хамгийн гол нь, Focos нь Apple-ийн Depth Control функцийн адилаар тооцооллын фотограф ашиглан, нэгэнт авсан зургийг дараа нь давхаргын гүнд судлан, засварлах боломжийг олгодгоороо онцлог юм.

Huawei, Samsung зэрэг андройд үйлдлийн системд мөн зураг авсны дараа давхаргын түвшинд засварлах боломжууд байдаг ч Apple-ын Depth Control-д тэднээс ялгарах зүйлс бий.

Жишээлбэл, Apple-ын Depth Control бусад андройд аппликэйшн болон Focos-той харьцуулахад Portrait горимд авсан зурагнуудыг илүү чанарын өндөр түвшинд бүтээх ба зургийн өнцөг маш цэвэр, гол субьект дэх деталь хэсгүүдээс багахан нь арын дэвсгэртээ шингэж өгдөг.

Эцэст нь хэлэхэд, iPhone 7 Plus, iPhone 8 Plus болон iPhone X утас хэрэглэгчдэд Focos бол боломжийн сонголт. Дээр нь та App Store-оос төлбөргүй татаж авах боломжтой.

By | 2019-02-26T13:23:00+00:00 2019/02/26|iPhone App, iPhone Free App, iPhone Зураг, Uncategorized|

Нийтлэсэн:

iphone-xs-depth-control-iphone-center-mongolia