/, iPhone, iOS мэдээлэл, Uncategorized/Энэ iPhone XI байх магадлалтай юу?

Энэ iPhone XI байх магадлалтай юу?

iPhone-ы 3 дурантай дараачийн загвар ямар байх тухай зурагнууд эхнээсээ цахим ертөнцөд задарч, хэрэглэгчдийн сонирхлыг татаж эхэллээ. Ингээд одоогоор ил болоод байгаа шинэ загварын сонин хачныг хамтдаа “шагайцгаая.”

Шинэ зурагнууд

Аз болоход шинээр задарсан зурагнууд тийм ч урам хугалмаар байсангүй. Хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болох камерны зураг бас л сонирхолтой.  Жишээ нь, арын камер нь өмнөх загваруудаас бага зэрэг доошоо байрлалтай байгаа нь TrueDepth мэдрэгчид зай үлдээсэн хэрэг байж мэдэх юм. Бүр ойроос ажиглавал камер нь 3 дурангаас бүрдсэн байх ба голын дуранг тойрсон дугуйгаас гэрэл асаж, яг доор нь микрофон байрласан нь анзаарагдана.

Мөн их бие илүү нимгэн, цэвэрхэн загвартай болсон. Хэдий загвар нь дажгүй ч анх харахад шууд iPhone шиг сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Эсрэгээрээ яг Samsung-ийн утас шиг харагдаж байгаа юм.

Эдгээр нь хэр үнэн байх магадлалтай вэ?

Hemmerstoffer болон CompareRaja нараас мэдээлснээр эдгээр задарсан зургууд нь Apple-аас боловсруулж байгаа загваруудын хэсэг нь юм. Гэхдээ Apple-аас хэд хэдэн загварыг төлөвлөж байгаа учраас яг аль нь эцэстээ худалдаанд гарахыг таамаглах аргагүй юм.

Бид iPhone XI-ийн талаар юу мэдэх билээ?

Задарсан зурагнуудаас үзэхэд ямар ч байсан iPhone-ийн дараачийн загвар гуравласан дурантай байх бололтой. Тэгэхээр iPhone утасны холыг ойртуулалт, бүдэг гэрэл дэхь зураг, AR функциуд илт сайжирна гэсэн үг. Ямар ч байсан дараачийн танилцуулах загваруудын аль нэгэнд гуравласан дуран байх нь ойлгомжтой ч яг аль нь вэ гэдэг нууц хэвээрээ үлдэж байна.

Гэх мэтчилэн олон янзын цуурхал, таамаглал байгаа ч хэрвээ Apple компани уламжлалаа дагавал 2019 оны шинэ загваруудаа 9-р сард танилцуулна. Одоо ердөө 7 сар л үлдэж байна гэсэн үг.

By | 2019-02-26T13:03:58+00:00 2019/02/26|Apple news, iPhone, iOS мэдээлэл, Uncategorized|

Нийтлэсэн:

iphone-xi-iphone-center-mongolia