//iPhone-гүй үед Apple Watch дээр Аудио ном, Подкаст хэрхэн сонсох вэ?

iPhone-гүй үед Apple Watch дээр Аудио ном, Подкаст хэрхэн сонсох вэ?

Сүүлийн үеийн Apple Watch загваруудын нэг онцлох давуу тал бол заавал iPhone-той холбогдолгүйгээр зарим үйлдлийг бие даан гүйцэтгэх чадвар юм.

Энэ нь ялангуяа iPhone XS Max зэрэг овор ихтэй загварын хэрэглэгчид спорт зааланд эсвэл гадуур гүйх, бэлтгэл хийх үед тун хэрэг болж байна. Та Apple Watch-тай л бол iPhone байхгүй үедээ ч чухал дуудлага, зурвасаас хоцорно гэж санаа зоволтгүй юм.

Түүнчлэн iPhone-оос хараат бус ажиллах боломжтой олон зуун Apple Watch-д зориулсан аппликэйшнүүд AppStore-д нэмэгдсээр байна. Энэ нийтлэлд бид тэдгээрээс хамгийн онцлууштай 2 аппликэйшнийг сонирхуулахаар бэлдлээ.

Номнуудаа sync хийж, хуулсан л бол та iPhone утсаа гэртээ эсвэл спорт заалны шүүгээнд үлдээсэн үедээ Audible аппликэйшн ашиглан бугуйн дээрээсээ буюу Apple Watch-аар хүссэн үедээ сонсох боломжтой.

Та уул, хаданд амьдардаггүй л бол Аудио ном сонсох хамгийн шилдэг аппликэйшний нэг болох Audible-ийг сонсоогүй өнгөрсөн байх боломжгүй. Amazon уг аппликэйшнийг худалдан аваад хэдэн жил болж байгаа бөгөөд та сард 14,95 доллараар Аудио ном сонсох гайхалтай үйлчилгээг авах болно. Мөн энд дарснаар төлбөргүй бүртгүүлж, туршилтын хугацаанд 2 ном сонсох эрх авах боломжтой.

Тэгэхээр юуны өмнө та iPhone-гүй үедээ Аудио номоо сонсохын тулд эхлээд Apple Watch-даа sync хийх буюу хуулсан байх ёстой. Apple Watch-аасаа шууд стриймингээр сонсох боломж одоогоор байхгүй. Тиймээс эхлээд Apple Watch-даа Audible аппликэйшн татаж суулгасны дараа iPhone дээрээсээ Sync хийх Аудио номоо сонгоно.  Sync хийж дууссаны дараа та iPhone-оо гэртээ, машиндаа өөр хаана ч юм орхиод зөвхөн Apple Watch-аасаа Аудио номоо сонсох боломжтой.

Гэхдээ та Apple Watch-аасаа зөвхөн Аудио ном ингэж сонсох боломжтой гэсэн үг биш. Apple-ийн өөрийнх нь подкаст аппликэйшн сүүлд нэмэгдсэн шинэ подкастуудын автоматаар Listen Now хэсэгт  sync хийдэг. Мөн та Listen Now хэсэгт бүгдийг нь Sync хийхийн оронд яг сонсохыг хүссэн подкастаа сонгоод утаснаасаа холуур байх үедээ хүссэнээрээ сонсох боломж ч нээлттэй.

Apple Watch дээр хэрхэн Аудио ном сонсох вэ?

  1. Одоогоор Apple бус гуравдагч этгээдийн аппликэйшнүүд Apple Watch дээр бүтэн стрийминг дэмжихгүй байгаа. Гэвч энэ нь та Apple Watch дээрээ тэдгээр аппликэйшнүүдийг сонсохын тулд заавал iPhone-оо дэргэдээ байлгах ёстой гэсэн үг биш юм. Зарим аппликэйшнүүд iPhone-той холбогдоогүй байсан ч зарим аудиог бие даан сонсгох чадамжтай. Жишээлбэл, Amazon-ий Audible Аудио номын үйлчилгээ саяхан энэ шинэ update-дээ энэ боломжийг нэмжээ. Одоо хэрхэхийг танилцуулъя.
  2. Юуны өмнө AppStore-оос Audible аппликэйшнийг татаж суулгана. Энд дарж бүртгүүлээд туршилтын хугацаанд 2 Аудио ном төлбөргүй сонсох боломжтой.
  3. iPhone дээрээсээ Watch аппликэйшн нээж, My Watch сонгоно.
  4. Доош нь гүйлгээд таны Apple Watch-д Audible аппликэйшн суусан эсэхийг нягтална.

  1. iPhone дээрээ Audible аппликэйшнийг нээнэ.
  2. Apple Watch-даа sync хийх буюу хуулах номоо сонгоод номны дэргэдэх 3 цэг дээр дарна.

  1. Sync to Apple Watch дарснаар амжилттай хуулагдана.

Apple Watch дээр хэрхэн подкаст сонсох вэ?

  1. Эсрэгээрээ гуравдагч аппликэйшнүүдээс ялгаатай нь Apple-ийн өөрийн аппликэйшнүүд бие даан бүтэн стрийминг хийх боломжтой байдаг. Хамгийн том жишээ бол Podcasts аппликэйшн, түүнийг Apple Watch-ийн OS5 буюу 5 дахь үйлдлийн системд ашиглах боломжтой. Apple Watch дахь шинээр нэмэгдсэн подкастын ангиудыг Listen Now хэсгээс автоматаар Sync хийхээс гадна нэмэлтээр бусад подкастуудыг хуулж ч болно.
  2. iPhone дээрээ Watch аппликэйшнээ нээнэ.
  3. Доош нь гүйлгэн Podcasts хэсэг рүү нэвтэрнэ.
  4. Add Episodes хэсгийн доор харагдах Custom дээр дарна.
  5. Нэмэхийг хүссэн Подкастаа сонгоно.

Apple-ийн өөрийн Podcasts аппликэйшний давуу тал нь стрийминг хийх боломж юм. Гэхдээ юуны өмнө та сонсохыг хүссэн подкаст эсвэл Аудио номоо эхлээд Apple Watch-даа sync хийхээ мартуузай.

By | 2019-02-15T17:45:03+00:00 2019/02/15|Watch|

Нийтлэсэн:

iphone-apple-watch-iphone-center-mongolia