/, Watch/Таны мэдэхгүй ч байж мэдэх Apple Watch-ын 14 гайхалтай боломжууд

Таны мэдэхгүй ч байж мэдэх Apple Watch-ын 14 гайхалтай боломжууд

Apple Watch бол iPhone-той холбож ашигладаг зүгээр л нэг хэрэгсэл төдий биш, таны бугуйн дээрх хүчирхэг бяцхан компьютер юм. Түүнийг бүрэн дүүрэн ашиглахад тань туслах 14 хэрэгцээтэй аппликэйшн, боломжуудыг танилцуулж байна.

Screenshot – Дэлгэцээ зураг болгож хадгал.

Тэгэлгүй яахав, Apple Watch дээр Screenshot хийх боломжтой. Үүний тулд эхлээд горимыг асаа.

  1. iPhone дээрх Watch app-General Settings
  2. Screenshot гэснийг асаана.
  3. Одоо бөөрөн дэхь товчийг, дижитал баадуутай зэрэг дарснаар Screenshot хийнэ.

Жагсааж хар

Beehive буюу Зөгийн үүр мэт дугуйрсан аппликэйшнүүдээс сонгох нь зарим хэрэглэгчдэд тийм ч эвтэй биш байдаг. Үүний оронд жагсаалтаар харвал илүү таатай.

  1. Аппликэйшн хайж байвал дэлгэц дээрээ хүчтэй дараарай.
  2. List View гэж сонгосноор аппликэйшнүүдээ цагаан толгойн үсгийн дарааллаар харах боломжтой.
  3. Буцаах бол мөн дэлгэц дээр хүчтэй дараад Grid View сонгоорой.

Reset – Систем дахин ачаалах

Таны Apple Watch жаахан эвгүйтээд эхэлбэл, яг л iPhone-той адилаар Reset хийгээд үзээрэй.

  1. Дижитал баадуу болон бөөрний товчийг зэрэг удаавтар дарж, дэлгэц харлаж, унтрахыг хүлээ.
  2. Хэдэн секундын дараа Apple лого харагдана.
  3. Ассаны дараа нууц үгээ оруулаад бүх зүйл шинэхэн эхэлнэ.

Театрын горим

Та театр эсвэл хурлын өрөөн гэх мэт харанхуй, бүүдгэр орчинд байвал Apple Watch-ынхаа дэлгэцийн хурц гэрлийг бүдгэрүүлэх нь зүйтэй.

  1. Дэлгэцээ хажуу тийш гүйлгэн Control Center-т нэвтэрнэ.
  2. Доош гүйлгэн Инээж буй/Уурлаж буй баг бүхий дүрс дээр очно.
  3. Дээр нь дарж, “Театрын горим”-ыг идэвхжүүлнэ.

Одоо таныг бугуйгаа яаж ч хөдөлгөсөн Apple Watch тань бусдад төвөг болох хурц, тод гэрэл гаргахгүй бас чимээ гаргахгүй боллоо. Дэлгэцээ асаахыг хүсвэл дижитал баадуу эсвэл дэлгэц дээрээ дарахад л хангалттай.

Төрсөн өдрийн мэнд

Энэ маш амархан. Бугуйгаа өргөх бүрд зөвхөн танд зориулан төрсөн өдрийн мэндчилгээ бүхий дэлгэц харагдах болно.

Цэнэг хэмнэх

Цэнэг тань багассан үед та “Power Reserve” горимыг идэвхжүүлж, ердийнхөөс удаан хугацаанд цагаа ашиглах боломжтой. Эсвэл цэнэг тодорхой хувьд хүрэх бүрд автоматаар энэ горимд шилждэг болгож ч болно. Дараах алхмын дагуу тохируулаарай.

  1. Дэлгэцээ хажуу тийш гүйлгэн Control Center нээнэ.
  2. Батарейн хувь дээр дараад Reserve Power дарна.
  3. Proceed дээр дарахад дэлгэц дээр зөвхөн цаг л харагдана.
  4. Хажуугийн товч дээр удаавтар дарж, гарна.

Цаг хугацаагаар аялах

Time Travel танд дижитал баадуугаа эргүүлээд л бугуйнаасаа нар мандах, жаргах цаг, ирээдүйн болон өнгөрсөн өдрүүдийн үйл явдлын мэдээллийг харах боломжийг олгоно.

  1. iPhone дээрээс Watch app нээгээд Clock гэж сонгоно.
  2. Time Travel хэсгийг идэвхжүүлнэ.
  3. Таны шинэ загварын цаг унтаа байдалд байвал дижитал баадууг эргүүлнэ.
  4. Дижитал баадууг урагш, хойш эргүүлэн цаг хугацаагаар аялах боломжтой.

Бяцхан чийдэн

iPhone дээр гар чийдэн байдагтай адил Apple Watch-д бас бий.

  1. Дэлгэцээ хажуу тийш гүйлгэ.
  2. Control Center-т Гар чийдэнгийн тэмдэг харагдана.
  3. Тэмдэг дээр дарж, чийдэнг асаана.
  4. Дэлгэцээ баруун, зүүн тийш гүйлгэн өнгийг солих боломжтой.

Супер сонор Siri

Apple Watch дээрх Siri маш сайн сонсголтой. Зарим нэг хязгаарлалт байдаг ч таны хоолойг баргийн олон хүнтэй, чимээ шуугиантай орчинд ялгаж сонсох болно. Дараах 3 янзаар Siri-г асаах боломжтой.

  • Дижитал баадуу дээр удаавтар дарах
  • Бугуйгаа өргөөд “Hey, Siri” гэх
  • Эсвэл дэлгэцийн Siri дүрс дээр дарах
  1. Дижитал мэдрэгч зөвхөн зурахад зориулагдаагүй
Зүрхний цохилтоо мэдэр

 

Зүрхний хэмнэлээ мэдрэх хүртлээ хоёр хуруугаа дэлгэц дээр байрлуул. Доош нь чирж илгээ.

Уураа хэмж

Галын дөл харагдтал нэг хуруугаа дэлгэц дээр байрлуул. Дээш гүйлгэж, илгээнэ.

Apple Watch –ын эхний загваруудад л танилцуулсан сонирхолтой нэг функц бол Digital Touch юм.  Одоо iOS үйлдлийн систем дээр ч боломжтой болсон.

  1. Мессеж хэсэгт нэвтрэн доош гүйлгэнэ.
  2. Scribble and Apple Pay гэсний дээр 3 жижиг товч харагдана.
  3. Эхнийх нь дуу хоолой хураана, хоёр дахь нь эможи, сүүлийнх нь Digital Touch. Дээр нь дарж асаана.

Асаасны дараа дэлгэц дээр юу хүссэнээ зурж, мессежээр илгээх боломжтой. Гэвч түүнээс ч олон боломж бий:

Бугуйн дээр нь товш

Тантай мессеж бичиж байгаа этгээд мөн Apple Watch зүүсэн бол дэлгэц дээрээ дарж, тухайн этгээдийн бугуйн дээр товшиж болно.

Хайраа илгээ

Үнсэлт илгээх бол дэлгэц дээрээ 2 хуруугаараа товшоорой. Мөн дэлгэц дээр 2 хуруугаараа удаавтар дарвал, таны яг одоогийн зүрхний цохилтын хэмнэл тухайн этгээдэд илгээгдэх болно. Өөрийнхөө зүрхний цохилтыг мэдэрсний дараа дэлгэцнээс хуруугаа авахад тухайн мэдээлэл илгээгдэнэ.

Уур, гунигаа илэрхийл

  • Хэр ууртай байгаагаа “галт бөмбөг”-өөр илэрхийлнэ гэвэл сонирхолтой биз? Дэлгэц дээр “галт бөмбөг” гарч иртэл нэг хуруугаараа дарна. Дээш доош нь гүйлгэн хөдөлгөөн оруулахаас гадна хэн нэгэнд илгээх ч боломжтой.
  • Мөн сэтгэл хэр гунигтай байгаагаа хуваагдсан зүрхээр илэрхийлээрэй. Зүрхний хэмнэлээ мэдрэх хүртлээ дэлгэц дээр 2 хуруугаараа дарна. Тэгээд хоёр хуруугаа доош гүйлгээрэй.

Утсаа эрж ол

Та утсаа хайгаад олохгүй байлаа гэж саная. Магадгүй таны дэрэн доор эсвэл орон доор, нөгөө өрөөнд тань ч байж мэдэх юм. Энэ тохиолдолд Apple Watch таны эрлийг хялбарчилж өгнө.

  1. Дэлгэцээ хажуу тийш гүйлгэн Control Center-г нээнэ.
  2. Чимээ гаргаж буй дүрс бүхий тэмдэг дээр дарна.
  3. Таны iPhone чимээгүй горим дээр байсан ч чангаар дуугарч, дохио өгөх болно.

Шөнийн горим

Watch app-д нэвтрээд Nightstand горимыг идэвхжүүлээрэй. Одоо та цагаа цэнэглэж байх үед ч юм уу хажуугаар нь хэвтүүлэхэд л дэлгэц асаж, цаг, огноо, цэнэгийн хувь, сэрүүлгийн мэдээллийг харуулна.

Хэрэв та сэрүүлэг тавьсан бол сэрүүлэг дуугарахаас өмнөхөн дэлгэц тодрох болно. Сэрүүлэг дуугарах үед дижитал баадууг эргүүлэн түр хойшлуулах эсвэл унтраах боломжтой.

Tapback

iMessage-д шинэ боломж нэмэгдсэн нь Tapback билээ. Мессеж дээрээ 2 товшиж, боломжит Tapback-уудаас сонгох боломжтой. Гарч ирсэн зүрх, дээш эсвэл доош харсан эрхий хуруу, “Ха ха”, “?”, “!” зэрэг тэмдэгтүүдээс сонгон шуурхай хариу илгээгээрэй.

Радио аппликэйшн

Та Bluetooth чихэвч, сонсох төхөөрөмжтэй бол бугуйн дээрээсээ ч Apple Music сонсох боломжтой. Радио аппликэйнээ нээгээд сувгаа сонгох эсвэл Siri-д хэлж болно. Жишээ нь, “Play some AC/DC” эсвэл “Listen to Top Charts Radio” гэх мэт.

By | 2019-02-15T16:54:56+00:00 2019/02/15|Uncategorized, Watch|

Нийтлэсэн:

apple-watch-14-iphone-center-mongolia