//Таны iPhone-н батерейг идэж байгаа санаанд оромгүй ЗҮЙЛС.

Таны iPhone-н батерейг идэж байгаа санаанд оромгүй ЗҮЙЛС.

Та iPhone утсаа байнга цэнэглэдэг ч үргэлж л цэнэг нь бага, хурдан дуусаж байгаа санагддаг уу? Хэрэглэдэггүй аппликэйшнээ устгаж, цэнэг бага зарцуулах горим руу шилжүүлж, бас цүнхэндээ байнга зөөврийн цэнэглэгчтэй явж, янз бүрийн арга л хэрэглэдэг байх.

Мөн сошиал медиа аппликэйшн хэт их ашигласнаас болдог ч байх боломжтой. Гэвч сонирхолтой нь, үүнд та буруутай биш харин таны төсөөлөмгүй нэг шалтгаан батарейг тань “алж” байсан байж мэдэх юм.


The Raise to Wake функц

FitSmallBusiness.com вэб хуудсын технологийн шинжээч Лиза МкГрийвийн тайлбарласнаар шинэчлэгдсэн iOS үйлдлийн системээс шалтгаалсан байх магадлалтай юм.

Учир нь “The Raise to Wake” функц нь таныг iPhone утсаа гартаа авч барих үед дэлгэцийн гэрлийг автоматаар асаадаг тул цэнэгийг маш хурдан дуусгадаг аж. Тиймээс та гүйж, бүжиглэж байхдаа гартаа барих эсвэл дууг нь хамгийн чанга дээр тавьсан үедээ энэ функцийг унтраах нь цэнэгээ хэмнэхэд тусална. “The Raise to Wake” функцийг унтраасан эсэхээ шалгахдаа iPhone утсаа хөдөлгөөд үзээрэй. Дэлгэцийн гэрэл асахгүй байвал унтарсан гэсэн үг.

Хуучин батарей

Таны iPhone бусад талаар давгүй ажиллагаатай хэрнээ зөвхөн цэнэг нь асуудалтай санагдаж байвал батарей нь хуучирчихжээ гэсэн үг юм.

Учир нь батарей  хуучрах тусмаа цэнэг хураах нь багасаж, ашиглаагүй байхад хүртэл цэнэг хурдан иддэг байна. Тэгвэл яавал дээр вэ? iPhone утсаа сольж, шинэчлэх эсвэл батарейгаа солиулж болох юм.

AppleCare үйлчилгээнд бүртгүүлсэн бол Apple компаниас батарейг сольж өгдгийг мэдэхэд илүүдэхгүй. Мөн iPhone гар утасны батарейг солиход яг л шинэхэн юм шиг ажиллагаатай болдог.

Эсвэл та сайн засварын газарт хандаж боломжийн өртгөөр засуулах ч боломжтой.

Цэнэг зарцуулалтыг тогтмол анзаарч байх

Батарейны цэнэг дуусаж байна гэсэн сануулга дэлгэцэн дээр байнга харагдаж байвал та дараах тохиргоог утсан дээрээ хийгээрэй.

Settings > Battery > Battery Health Батарейныхаа цэнэг хэдэн хувьтай байгааг хянаснаар хэр удаан ашиглах боломжтойгоо тооцоолоход хялбар шүү дээ.

By | 2018-12-03T23:57:31+00:00 2018/12/17|Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia