/, Зөвлөгөө/ТАНЫ iPHONE ДЭЭРХ БАГТААМЖ ДҮҮРВЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮН УСТГАХ ЁСТОЙ ГАНЦ АППЛИКЭЙШН

ТАНЫ iPHONE ДЭЭРХ БАГТААМЖ ДҮҮРВЭЛ ХАМГИЙН ТҮРҮҮН УСТГАХ ЁСТОЙ ГАНЦ АППЛИКЭЙШН

iPhone хэрэглэгчдийн хувьд хамгийн төвөгтэй асуудал нь багтаамж дүүрэх билээ. Хэрэв танд өдөр бүр “Багтаамж дүүрлээ” гэсэн сануулга зурвас байнга харагддаг бол дараах энгийн хэдэн алхмыг гүйцэтгээд овоо зай хэмнэж, санаагаа амраагаарай. Та бидэнд талархах болно.

Анх уншихад маш энгийн санагдах ч гэсэн дараа нь та ердөө 2 минутыг зарцуулаад л багтаамжны асуудлаа эвтэйхэн шийдэх боломж байсныг хэчнээн олон хүн мэдэхгүй явж байгааг ойлгоод инээд тань хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

За эхэлье, Settings – General – iPhone Storage гэж нэвтэрнэ.

Эндээс та нийт багтаамжаас хэр хэмжээтэйг ашигласан, хэчнээн нь сул байгааг мөн утсан дээрх аппликэйшн, програм тус бүр хэр их зай эзэлж байгааг ихээс нь бага руу дарааллаар нь харах боломжтой.

Энэ жагсаалт хүн бүрийн iPhone дээр мэдээж харилцан адилгүй харагдана. Яаралтай үед та эндээс хараад хамгийн их зай эзэлж, ачаалж байгаа тэр ганц аппликэйшнийг устгаж, шуурхай арга хэмжээ аваарай.

By | 2018-12-03T23:51:06+00:00 2018/12/13|iPhone App, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia