/, Watch/Шинэ Apple Watch S4 загварыг өмнөх жилийн Apple Watch S3-тай харьцуулбал…

Шинэ Apple Watch S4 загварыг өмнөх жилийн Apple Watch S3-тай харьцуулбал…

Apple-аас энэ намар Apple Watch 4 загвараа шинээр танилцуулсан билээ.

Шинэ загвар том дэлгэц, шинэчлэн сайжруулсан зүрхний хэмнэл мэдрэгч болон илүү хурдтай чипээрээ өмнөх жилийн Apple Watch S3 загвараас ялгарч байгаа.

Гэхдээ өмнөх загвартайгаа олон зүйлээрээ яг адилхан гэж болно. Тухайлбал аль алиных нь цэнэг барих хугацаа 18 цаг, ерөнхий дизайн, харагдах байдал нь хоорондоо болон өмнөх загваруудаасаа ч бараг ялгагдах юмгүй гэх мэт.

Анх удаа Apple-ийн бугуйн цагийг авахаар сонирхож байгаа болон өмнөх загваруудын хэрэглэгч хэн бүхэнд энэ жилийн Apple Watch S4  болон өмнөх жил танилцуулагдсан Apple Watch S3 загваруудын харьцуулалтыг танилцуулж байна.

Аль аль нь GPS мөн GPS+Cellular сонголттой.

Гэхдээ Apple Watch GPS+Cellular загвар нь манай оронд одоогоор ашиглах боломжгүй байгааг анхаарах хэрэгтэй. Энэ нь eSIM дэмждэг цөөн хэдэн оператор компанийн сүлжээнд ашиглаж байгаа бөгөөд Монголд одоогоор энэхүү технологийг дэмждэг оператор компани байхгүй байна.

Шинэ Apple Watch 4 загвар нь өмнөх жилийн Apple Watch 3-аасаа арай үнэтэй худалдаалагдаж байна. Манай дэлгүүрт худалдаалагдаж буй үнийг танилцуулбал.

  • Apple Watch 3 /38mm/— 950’000₮
  • Apple Watch 4 /40mm/ — 1’290’000₮
  • Apple Watch 3 /42mm/ — 1’050’000₮
  • Apple Watch 4 /44mm — 1’390’000₮

Нүүрний дизайны хувьд дуудлага хийх боломжтой болсноосоо шалтгаалан багахан өөрчлөгдсөн. Apple Watch 3 /GPS+Cellular/ улаан баадуутай бол Apple Watch 4 /GPS+Cellular/ загвар нь баадуун дээрээ улаан зураастай болж, эргүүлэхээс гадна даралт мэдрэгчтэй болсон.

Хоёулаа 18 цаг хүртэл цэнэгээ барих ба усан дотор 50 метрийн гүнд тэсвэртэй.

Apple Watch 4 загварын дэлгэц илүү том

Энэ жилийн болон өмнөх жилийн загвар хоёулаа хэмжээний хувьд 2 сонголттой танилцуулагдсан. Apple Watch 4 нь 40 мм болон 44 мм бол Apple Watch 3 загвар нь яльгүй жижиг буюу 38 мм болон 42 мм-тэй.

Apple Watch 3, 38 mm — 563 см2 талбай бүхий дэлгэц

Apple Watch 3, 42 mm — 740 см2 талбай бүхий дэлгэц

Apple Watch 4, 40 mm — 759 см2 талбай бүхий дэлгэц

Apple Watch 4, 44 mm — 977 см2 талбай бүхий дэлгэц

Apple Watch 4 илүү нимгэн

Apple Watch 3 загвар 11,4 мм-тэй харин Apple Watch 4 10,7 мм нимгэнтэй.

Гэхдээ Apple Watch 4 нь бүх загваруудаас хамгийн нимгэн нь биш юм. Тухайлбал, анхны Apple Watch болон Apple Watch 1 загварууд тус бүр 10,5 мм-тэй бүтээгдэж байжээ.

Apple Watch 4 илүү олон өнгөний сонголттой

Хөнгөн цагаан моделиуд нь мөнгөлөг, алтлаг, саарал, зэвэрдэггүй ган моделиуд нь мөнгөлөг, алтлаг болон хар саарал өнгөнүүдтэй болсон.

Харин Apple Watch 3 нь зөвхөн мөнгөлөг болон саарал өнгийн сонголттой хэрэглэгчдэд хүрч байгаа.

Шинэ загварт зүрхний электрон хэмнэл мэдрэгч нэмэгдсэн

Apple-аас 2018 оны бугуйн цагтаа зүрхний хэмнэл мэдрэгч суурилуулжээ. Энэ шинэ мэдрэгч нь зориулалтын аппликэйшнтэй хоршиж ажилласнаар зүрхний цахилгаан бичлэг хийх боломжтой бөгөөд энэ оны сүүлээр уг функц нэвтрэх юм байна.

Мөн Apple Watch 4 загварт бас нэг шинэ боломж нэмэгдсэн нь зүрхний цохилтын давтамж хэмжигч бөгөөд түүний тусламжтайгаар зүрхний хэм алдагдлыг илрүүлж, сануулга зурвас илгээдэг болжээ.

Дэвшилтэт хурдасгал хэмжигч мөн гироскоп

Apple Watch 4 илүү сайжруулсан шинэ уналт мэдрэгч функцтэй болсон тул та хүчтэй унаад босож чадахааргүй гэмтсэн үедээ бугуйн цагаасаа хэн нэгэнд яаралтай зурвас илгээх, дуудлага хийх боломжтой болсон байна.

Илүү хурдтай чип

Шинэ S4 чиптэй болсноор Apple Watch 4 загварын 64-bit процессор өмнөх загвараасаа 2 дахин хурдтай болсныг Apple онцолж байна.

By | 2018-12-11T11:22:05+00:00 2018/12/11|Apple news, Watch|

Нийтлэсэн:

apple-watch-s4-apple-watch-s3-iphone-center-mongolia