/, Зөвлөгөө/Apple-н ажилтан зөвлөж байна: iPHONE ДЭЭРЭЭСЭЭ ЯАРАЛТАЙ УСТГАВАЛ ЗОХИХ 3 АППЛИКЭЙШН

Apple-н ажилтан зөвлөж байна: iPHONE ДЭЭРЭЭСЭЭ ЯАРАЛТАЙ УСТГАВАЛ ЗОХИХ 3 АППЛИКЭЙШН

Утасны цэнэг их авах эсвэл зай их эзэлдэг гэх мэт шалтгаанаар бидэнд iPhone  утсан дээрээ суулгасан аппликэйшнүүдээ устгадаг шүү дээ.

Эсвэл үр бүтээмжтэй ч ажиллахын тулд ч юм уу. Харин зарим хүнд сэтгэлзүйтэй холбоотой асуудал ч тохиолдог. Жишээлбэл,  би инстаграм дээрх миний дагагчдын мэдээллийг хүргэдэг Followers аппликэйшнийг устгасан. Яагаад гэвэл намайг Инстаграмдаа хүүхдийнхээ зургийг оруулах бүрд зарим хүн намайг дагахаа больж, Unfollow хийхийг харах надад сайхан биш байсан. Тэгснээс огт мэдэхгүй байсан нь хамаагүй дээр шүү дээ. Дургүй хүмүүс нь дагахаа больж л байг.

Гэхдээ аппликэйшнээ устгах шалтгаан хүн бүрд адилгүй. Аппликэйшний ашиг тус, давуу талын тухай Технологийн салбарт биднээс үргэлж түрүүнд алхдаг технологийн мэргэжилтнүүдийн  бодлыг сонсох мэдээж сонирхолтой байна байх. Тэд бидний мэддэггүй зүйлсийг хэлэх болов уу?

Тэгвэл танд Apple компанид ажиллаж байсан Хюббард Вайтын онц шаардлагагүй бол заавал устгах аппликэйшнүүдийг хүргэж байна.

Фото зургийн аппликэйшн

“Утасныхаа багтаамжийг дүүргэж,  хэт ачаалахаас сэргийлж, фото зураг хадгалдаг бүхий л аппликэйшнээс татгалзвал зүйтэй. Одоо цагт Cloud зэрэг онлайн үүлэн орчинд файлыг илүү найдвартай, аюулгүй хадгалах боломжууд олон бий.”

Болзооны аппликэйшн

“Bumble, Tinder зэрэг болзооны аппликэйшнүүд үнэндээ таны цагаас дэмий хумсалж, бас тархин дахь допамин хүлээн авагчуудыг өдөөснөөр таныг хүчтэй донтуулна. Яг л согтууруулах төрлийн ундаа, хар тамхи хэрэглэж, мөрийтэй тоглоом тоглох үед ялгардаг химийн бодистой адил нөлөө үзүүлдэг.”

Дээрээс нь та болзооны аппликэйшн ашиглаж байгаа хэрнээ бодитоор болзоонд явахгүй зүгээр л танилцсан хүмүүстэйгээ мессежээр харилцдаг бол үнэндээ цагийн маш том гарз болохыг ойлгох хэрэгтэй.

Сошиал аппликэйшнүүд

“Цаг ашиглалт, үр бүтээмжтэй байдлын жинхэнэ дайсан бол Facebook, Instagram, Snapchat  зэрэг сошиал аппликэйшнүүд бөгөөд хамгийн түрүүн устгавал зохино.

By | 2018-12-03T23:36:09+00:00 2018/12/03|iPhone App, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

apple-iphone-3-iphone-center-mongolia