//Биеэ ТӨГС хөгжүүлэхэд туслах шилдэг аппликейшнууд

Биеэ ТӨГС хөгжүүлэхэд туслах шилдэг аппликейшнууд

Таны биенд тохирсон зөв зохистой дасгал хөдөлгөөн, хоолны дэглэмийг тус аппликейшн маань танд зааж өгнө. App Store дотор төрөл бүрийн содон аппликейшн байдаг ба эрчимтэй дасгал хийхийн хажуугаар таныг идэвхитэй бөгөөд түүндээ дуртай байхад тусалдаг.

7 минутын дасгал

Завгүй ажлын хуваарьтай амьдарлаг хүн бүрт зориулсан 7 минутын эрчимтэй дасгалууд таныг өдөр бүр биендээ анхаарахад тань тус болно.

1. CARROT Fit ($3.99)

Хэрэв та амархан жин нэмдэг эсвэл хасдаг бол энэ аппликейшнийг заавал туршаарай. Хөгжилтэй аватарууд болон жин нэмэх бүрт дасгалжуулагчын заавар хүндэрч таныг шийтгэх болно. Тус аппликейшн нь ашиглахад хялбар бүтэцтэй ба таныг уйдаахгүйн лавтай.

2. J&J Official 7 Minute Workout (Үнэгүй)

Johnson & Johnson-оос гаргасан 1000 гаруй дасгалын цуглуулга болон анхлан суралцагчдаас эхлүүлээд мэргэжлийн тамирчин хүртэл 20 өөр төрлийн түвшний хуваарилалттай. Доторх дасгалыг нь хаана ч хамаагүй хийх боломжтойгоос гадна хэрэглэхэд маш хялбар бөгөөд зааварчилгаа сайтай юм.

3. Seven – 7 Minute Workout  (Үнэгүй)

Та видео тоглоомонд дуртай юу? Тэгвэл анхаарлаа энд хандуулна уу. Дасгалыг эхлүүлэхэд танд 3 амь өгнө. 1 өдрийн дасгалаас хоцорч 1 амь алдана. 1 сард 3 удаа дасгалаас хоцорвол тоглоомын үе эхнээсээ эхлэнэ. Та нэг ч өдөр залхуурах эрхгүйгээр дасгал хийнэ.

Хэвтээ дасгал

Хэвтээ дасгалууд нь сунгалт сайжруулах ба таны бүх биеийн булчинг чангалж хүчтэй болгоно.

1. 5 Minute Pilates Workouts

5 минутын хэвтээ дасгал нь хийхэд хурдан бөгөөд энгийн дасгалууд нь танд өдөр тутмын хэвшил болж чадна.

2. Pilates – Lumowell

Эрчимтэй турахыг хүсч буй хүн бүрт зориулав. Хурдацтай жин хасч, булчингаа чангалахыг хүсч байвал заавал туршиж үзээрэй.

3. Stretching Sworkit – Increase Flexibilty & Pilates

Хөшүүн биеийг тань сунгаж уян хатан байдлыг бий болгоно. Маш олон үнэгүй дасгалын заавартай бөгөөд хийгээд үзэхэд илүүдэхгүй.

Гүйлтээ хянаарай

1. Runkeeper—GPS Running Tracker (Үнэгүй)

App Store-т удаан хугацаагаар үйл ажиллагаа эрхэлж буй энэ аппликейшн сүүлийн жилүүдэд маш сайн хөгжсөн гэж хэлж болно. Та төрөл бүрийн дасгал хийж, өөрийн жингээ хяналтанд байлгахыг хүсдэг бол энэхүү аппликейшн танд тохиромжтой.

2. Runtastic Running Tracker PRO ($3.99)

Гүйх, фитнесс дасгал хийх, дугуй унах гэх мэт хөдөлгөөнд дуртай бол энэ аппликейшн таны алхам тутамд ойр байна. Дуут шуудан, зүрхний хэмнэл тодорхойлох, идэвхижүүлэх дууны цуглуулга гэх мэт олон зүйлээр таныг хангана. Өөр нэгэн давуу тал бол iCloud-тай холбогдож болдог.

Эх сурвалж: AppAdvice 

Нэмэлт мэдээ:

By | 2018-11-29T16:59:37+00:00 2018/11/29|iPhone App|

Нийтлэсэн:

iphone-center-mongolia