//Шинэчлэгдсэн MacBook Air, iPad Pro ба Mac Min-г танилцууллаа.

Шинэчлэгдсэн MacBook Air, iPad Pro ба Mac Min-г танилцууллаа.

Steve Jobs анх MacBook Air-г танилцуулснаас хойш бараг 10 жилийн дараа Tim Cook хамгийн сүүлийн загварыг нь танилцууллаа. Энэ үеэр мөн шинэ загварын iPad Pro ба Mac Mini гэсэн бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан байна. Гэхдээ онлайн ертөнцөд урьдчилан таамаглаж байснаар шинэ загварын AirPod, AirPad, MacBook-н шинэ загваруудын талаар мэдээлэл багтсангүй.

Шинэ iPad Pro

Шинэ загварын iPad pro 11 ба 12,9 инчийн сонголт бүхий илүү том дэлгэцтэй болж, нүүр царай таних Face ID систем суулгагдсан байна. Шинэ iPhone-той адил A12X чиптэй болсон тул өмнөх загвараасаа 90% хурдан, мөн өнгөрсөн жил худалдаанд гарсан бүх зөөврийн компьютеруудаас 92% хурдан үзүүлэлттэй болжээ. Мөн шинэ USB-C холбогчтой болсноор iPhone-оо цэнэглэж эсвэл төхөөрөмжөө илүү том дэлгэцтэй холбож болно. Үүнээс гадна Apple Pencil тусгай соронзын тусламжтай iPad-д холбогдох бөгөөд ингэснээр утасгүй цэнэглэгдэнэ. Мөн чихэвчийн оролт болон “Home” товчлуур алга болсон байна. Шинэ 11 инчийн дэлгэцтэй iPad Pro $799 бол, 12,9 инчийн дэлгэцтэй хувилбар нь $999 үнэтэй худалдаанд гарна.

Retina дэлгэцтэй MacBook Air


Apple компанийн төлөөлөгчид энэхүү шинэ зөөврийн компьютерыг 100% дахин боловсруулсан хөнгөн цагаан ашиглан бүтээсэн бөгөөд хамгийн “ногоон” Mac хэмээн тодорхойлж байна. Шинэ загварт 13,3 инчийн Retina дэлгэц, найм дах үеийн i5 процессор, Touch ID хурууны хээ уншигч суулгаж өгчээ. Мөн шинэ MacBook Air илүү нимгэн бас хөнгөн болсон (ердөө 1,24 кг) байна. Aлтлаг, мөнгөлөг, саарал гэсэн гурван өнгийн сонголттойгоор $1,199-аас эхлэн худалдаалагдаж байна.

Илүү хурдан Mac Mini


Apple-ын хамгийн жижиг ширээний компьютер 2014 оноос хойш анх удаа шинэчлэгдэн гарч байна. Хар саарал өнгөтэй энэхүү төхөөрөмжийг ч мөн дахин боловсруулсан хөнгөн цагаанаар бүтээсэн байна. Шинэ загварыг найм дах үеийн Intel процессороор тоноглосон тул өмнөх загвараасаа тав дахин хурдтай ажиллах чадвартай болжээ. Харин үнийн хувьд шинэчлэгдсэн Mac Mini $799-аас эхэлнэ.

By | 2018-10-31T20:52:37+00:00 2018/10/31|Apple news|

Нийтлэсэн:

macbook-air-ipad-pro-mac-min-iphone-center-mongolia