//Картын мэдээлэл оруулахгүйгээр хэрхэн Apple ID нээх вэ?

Картын мэдээлэл оруулахгүйгээр хэрхэн Apple ID нээх вэ?

Apple ID гэж юу вэ?

Apple ID бол хэрэглэгч таны нэрийн хуудас. App Store, iTunes Store, iCloud, iBooks зэргээс хэрэгтэй апп, тоглоом татаж авах бол Apple ID танд заавал хэрэгтэй.

Apple ID хэрхэн нээх вэ?

1. Компьютераасаа iTunes руу ор.

iTunes руугаа орохдоо та өөрийн оршин суугаа байршлаа тохируулсан эсэхээ шалгаарай. Баруун доод буланд тугны зураг байх болно.

2. iTunes Store руу ор.

Ямар нэгэн үнэгүй дуу татаж ав. Get (Авах) гэсэн товчлуур дээр дар. Ингэснээр iTunes Store таныг “Apple ID-раа нэвтэрнэ үү” хэмээн асууна. Create Apple ID (Шинэ Apple ID нээх) товчлуур дээр дар.

3. Шинэ цонх дэлгэцэн дээр нээгдэх ба Create New Apple ID дээр дар.

4. Continue (Үргэлжлүүлэх) дар.

5. Дараагийн дэлгэцэн дээр та үйлчилгээний нөхцөлтэй танилцана.

Баруун доод буланд байрлах Agree (Зөвшөөрөх) товчлуурыг дараарай.

6. Agree дээр дарснаар Apple ID-ийн хувийн мэдээлээ оруулах цонх гарна.

Үүн дээр та өөрийн шинэ и-мэйл хаяг болон нууц кодоо оруулна. Мөн таны аюулгүй байдлыг хамгаалах үүднээс зөвхөн таны мэдэх 3 асуултыг хариулттай нь оруулах ёстой. Хамгийн сүүлийн хэсэг дээр төрсөн өдрийнхөө мэдээллийг оруулаад Continue товчлуур дээр дар.

7. Төлбөрийн мэдээллээ оруулна уу.

Төлбөрийн мэдээлэл дээр None хэмээх товчыг дарж, өөрийн оршин суугаа хаягаа оруулаарай. Үүний дараа Create Apple ID-ийг дарахад хангалттай.

8. Ингээд боллоо. Та зөвхөн и-мэйл хаягаа баталгаажуулах ажил үлдлээ.

Одоо и-мэйл рүүгээ нэвтэрч Confirm хийгээрэй.

9. Apple таны и-мэйл хаягийг баталгаажуулна.

Баталгаажуулалт хийгдсэнээр та хүссэн Store руугаа орж хэрэгцээтэй зүйлсээ татаж болно. Эдгээр үйлдлийг Windows болон ямар ч Apple-ийн iOS системтэй утас, компьютер, таблет ашиглан хийж болно.

Эх сурвалж: Apple Tool Box

Нэмэлт холбоос:

By | 2018-10-23T09:15:26+00:00 2018/10/23|Uncategorized|

Нийтлэсэн:

apple-id-iphone-center-mongolia