//Цоо шинэ, илүү том iPhone Xs, Xs Max-ыг худалдаж авах 10 шалтгаан

Цоо шинэ, илүү том iPhone Xs, Xs Max-ыг худалдаж авах 10 шалтгаан

1. A12 Bionic хүчирхэг процессор

iPhone Xs болон Xs Max нь шинэ 7 нанометрийн A12 Bionic процессортой болсон бөгөөд одоогоор ухаалаг утасны хувьд хамгийн хүчирхэг нь. Хос цөм, энерги хэмнэх үед ажиллах дөрвөн цөмтэй. Мөн Neural Engine гэсэн шинэчилсэн систем нь олон шинэ функцийг гүйцэтгэх хиймэл оюун ухааныг удирдахаар бүтээгдсэн. Энэхүү чипсетийн бас нэг чухал зүйл нь графикийн хурдасгагч бөгөөд өмнөх GPU-тай харьцуулахад 50% илүү хүчтэй болсон байна. Эдгээр нь шинэ үеийн 3D тоглоомуудыг төвөггүй тоглох боломжтой болгосон.

2. Илүү том дэлгэц

iPhone XS Max загвар 6,5 инчийн дэлгэцтэй болсон нь iPhone X-ийн дэлгэц ч одоо жижиг мэт санагдахаар. Илүү том дэлгэц нь ямар ч тоглоом тоглоход илүү тод, ямар ч видео үзэхэд илүү тухтай болжээ.

3. Сайжирсан Face ID

Хүнийг царай төрхөөр нь таних технологи нь илүү хурдан бас хүчирхэг, ухаалаг болсон. Neural Engine хэмээх процессорын модуль нь секундэд 5 их наяд үйлдэл хийх чадалтай болсон нь үүний гол шалтгаан. Ийм учраас одоо утас тань таныг малгайтай, нүдний шилтэй, хууз сахалтай байсан ч таних болно.

4. Илүү их багтаамж

iPhone XS, XS Max нь Apple-ийн анхны 512GB багтаамжтай iPhone. Өмнөх загваруудын хувьд дээд хэмжээ нь 256GB л байсан.

5. Илүү дэвшилтэт “Хөрөг” зургийн функц

Шинэ Neural Engine систем нь зураг авах үед хүний царайг маш хурдан танина. Камер нүүрний ерөнхий төрхийг илүү зөв тодорхойлж, арын фоноос ялган, тохирох гэрлийн хэмжээг автоматаар тохируулна. Мөн хөрөг зурагны арын фоныг тодруулж, бүдгэрүүлэх тохиргоо бүхий функц бий. Үүнийг хэрэглэхийн тулд гүний тодролын тохируулагчийг хөдөлгөхөд хангалттай.

6. Smart HDR функц

Бас нэг чухал онцлог нь Smart HDR функц юм. Үүний тусламжтайгаар ялгарч гарахад маш хэцүү дүрсийг ч тодорхой болгох боломжтой.  Apple-ийн хэлж байгаагаар энэ функц нь мобайл зураг авалтын нэг шинэ түвшин бөгөөд гэрэлтэй болон харанхуй дүрсийн нийлэх деталийг маш өндөр нарийвчлалтайгаар гаргах юм байна. Шинэ мэдрэгч камер, шилдэг алгоритм зэрэг нь ийм боломжийг бий болгожээ.

7. IP68 хамгаалалт

iPhone XS загварт орсон бас нэгэн чухал шинэчлэлт нь IP68 бөгөөд одоогийн утаснуудад байгаа хамгийн сайн ус, чийгний хамгаалалт юм. Энэ хамгаалалтын хүчинд 2 метрийн гүн усанд 30 минут хүртэл байж чадах бөгөөд тоосноос бүрэн хамгаалагдсан байна. Эргэн сануулахад iPhone X нь IP67 стандартын хамгаалалттай ба энэ нь 1 метр гүн усанд богино хугацаанд л хамгаалж чадах билээ.

8. Илүү өргөн стерео дуу

iPhone Xs болон Xs Max нь цоо шинэ стереодинамиктай болсноор илүү орон зайг хамарсан дуугаралттай болно. Үүнтэй зэрэгцэн дуу гаргах хамгийн дээд хэмжээ ч нэмэгдсэн байна. Бас видео бичлэг хийх үед дуу нь стерео байдлаар бичигдэх ба өнгөрсөн жилийн iPhone X утсанд ийм боломж байхгүй билээ.

9. Хоёр сим-карт хийх боломж

Apple анх удаа хоёр сим карт хэрэглэж болох iPhone хийсэн нь энэ. Гэхдээ iPhone Xs болон Xs Max-ын үндсэн загварт хоёр дахь сим нь зөвхөн электрон хэлбэрээр байх нь. Харин Хятадад зарагдах хувилбар нь яг хоёр сим-картны оролттой байна.

10. Шинэ өнгө

Хоёр шинэ загвар маань гурван янзын өнгөтэй байх ба нэг нь алтан шар байх нь. Чухам энэ хувилбар хамгийн их эрэлттэй байх бололтой ба танд 2018 оны шинэ iPhone байна, өнгөрсөн жилийнх биш шүү гэдгийг алтан шар өнгө таниулах билээ.

By | 2018-10-15T11:36:03+00:00 2018/10/15|Uncategorized|

Нийтлэсэн:

iphone-xs-xs-max-10-iphone-center-mongolia