//Яагаад iPhone бусдаас илүү вэ гэж үү?

Яагаад iPhone бусдаас илүү вэ гэж үү?

1.Гайхалтай сайн програм хангамж

iPhone хамгийн эхний загвараасаа л эхлэн Android үйлдэлтэй утаснууд хуулбарлах боломжгүй шинэ функцүүдийг танилцуулж ирсэн. Одоо ч 3D Touch, Face ID, Portrait Lighting, Animoji гээд хамгийн шинэ, гайхалт функцууд зөвхөн iPhone-д бий. iOS үйлдлийн систем нь аюулгүй, найдвартай байдал, хялбар функц, алдаагүй, хурдтай ажиллагаагаараа бусдаас онцгой.

2.Амьд зураг

iPhone-н хувьд нь дараа, дараагийн үеийнхээ загваруудад камерын сайжруулалт үргэлж хийдэг. Live Photo, Studio Lighting, Smart HDR, Portrait mode, 4k бичлэг, Neural Engine, Depth Control гээд шинэ функц бүрийг дурьдвал төгсөшгүй.

3.Ашиглахад хамгийн хялбар

2007 оноос одоог хүртэл iPhone нь ашиглахад хамгийн хялбар утас хэвээр байгаа. Угаасаа л iPhone-н ухаалаг утасны зах зээлд хийсэн хамгийн том шинэчлэл бол хялбар байдал. Зарим хүмүүс iOS үйлдлийн системийн харагдах байдал, цэсийн зохион байгуулалт өөрчлөгдөхгүй хэт удаж байгаад дургүйцэж магадгүй ч анхны iPhone гарсан 2007 оноос хойш хамгийн хялбар гэсэн титмээ хадгалсаар л.

4.OS Update

Энэ мэдээ Android-ийн фенүүдийг бага зэрэг гомдоож магад. Тухайн үед Android Marshmallow анх нээлтээ хийснээс хойш бүхэл бүтэн 5 сарын дараа нийт Андройд төхөөрөмжийн ердөө 2.3% -д л суулгасан байсан. Гэтэл нийт iPhone-н 47.6% нь өнгөрсөн 9-р сард нийтэд гарсан iOS 12-г аль хэдийн суулгасан бол 45.6% нь iOS 11-тэй ажиллаж байгаа гэнэ. Нийт iPhone-н ердөө 6.9% нь л iOS 10 болон түүнээс өмнөх үйлдлийн систем ашиглаж байна гэсэн үг. Андройд төхөөрөмжүүд энэ тал дээр iPhone-той харьцуулах ямар ч боломжгүй.

 

5.Хамгийн шилдэг аппликейшныг хамгийн түрүүнд

Одоо iOS болон Android хоёулаа апп дэлгүүртэй. Нийтдээ 1 сая гаруй APP-ууд аль, аль дэлгүүрт нь бий. Гэхдээ тэдний хоорондын өрсөлдөөн дууссан гэж та бодож байна уу? Үнэндээ бол үгүй. iPhone нь сүүлийн үеийн шинэ, шилдэг аппликейшнийг сонгох дээр тэргүүлсэн хэвээр байгаа. Та шинийг, шилдэгийг гэвэл зөвхөн iPhone-ийг сонго.

6.Вирүсгүй

Android гар утас хэрэглэгчдийн дунд хамгийн алдартай, эрэлттэй, дуусашгүй сэдэв нь вирус устгах тухай зааврууд байдаг. Samsung болон android үйлдлийн системтэй утаснуудад хамгийн ихээр татагдсан, хамгийн их багтаамж эзэлсэн аппууд нь вирусийн эсрэг аппууд байдаг. Гэхдээ л энэ нь утасны багтаамж эзэлсэн, тийм ч хэрэгтэй биш зүйлс байдаг.

7.Mac-н хамгийн сайн хамтрагч

Хэрэв та Mac компьютертай бол iPhone утастайгаа хэрхэн хоршиж ажиллаж чаддагийг мэдээд гайхширах болно. Жишээ нь, та өөрийн MacBook-г ашиглан текст мессеж илгээж, хүлээн авч, дуудлага хийх боломжтой. Үүнийг хийхийн тулд iPhone утсаа ойрхон байлгахад хангалттай.

Эх сурвалж: Quora

Нэмэлт холбоос:

 

By | 2018-10-09T08:33:59+00:00 2018/10/08|iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia