/, iPhone, iOS мэдээлэл/Утсан дээрх таны ажлын төлөвлөгөө: Хамгийн шилдэг календар апп?

Утсан дээрх таны ажлын төлөвлөгөө: Хамгийн шилдэг календар апп?

iPhone утсан дээрээ өөртөө яг таг тохирсон календарийн аппликейшн олж авна гэдэг хэцүү. Ялангуяа хүн бүр хуанлийг өөр, өөрийнхөөрөө ашигладаг. Зарим хүмүүс өдрийн бүх ажлаа төлөвлөх, өөрийн хувийн тэмдэглэл хөтлөх, уулзалт товлох гэх мэт олон төрлөөр ашиглаж болдог.

iOS үйлдлийн системд хоёрдогч аппликейшн суулгах амар байдаг. Учир нь тэдгээр аппликейшн нь хуучин ашиглаж байсан аппликейшнаас таны хуучин мэдээллийг татаж авч шинэчилдэг. Ингэснээр шинэ аппликейшн татах бүрт мэдээллээ дахин хийх гэж зовох хэрэггүй юм.

Та өөрт таарсан хуанли аппликейшнээ хайж байгаа бол доорх мэдээллийг уншиж таалагдсан аппликейшнээ татаж аваарай.

Apple’s Calendar App (Үнэгүй)

Apple компанийн өөрийнх нь хуанли аппликейшн маш олон давуу талтай. Аппликейшны өөрийнх нь shortcut-товч нь гэхэд нь өөрөө тухайн өдрийн огноог харуулж байдаг. Мөн олон төрлийн уулзалтуудыг нэг дор оруулж, 7 хоногийн төлөвлөгөөгөө хялбархан харж болдог. Apple-ийн бусад төхөөрөмжүүдтэй маш сайн холбогддог нь хүртэл гайхалтай шүү.

Fantastical ($4.99)

Энэ бол хүн бүр ашиглах боломжтой, нийтлэг ашиглагддаг өргөн хэрэглээний аппликейшн. Сонголт хийх бэлэн загварын сан нь уулзалт болон бусад ажлаа хуанлид оруулах ажлыг маш хялбархан бөгөөд амар болгож чадсан. Мөн энэхүү аппликейшн нь таны утасны сануулга, Google Maps-тай холбогддогоос гадна өөрийн гэсэн Today widget-тэй учраас хурдан мэдээ мэдээллээ харах боломжийг олгодог. Маш гоё загвартай аппликейшн гэдгийг нь таньд хэлсэн билүү?

Week Calendar ($2.99)

Та маш завгүй, галзуу ажлын төлөвлөгөөтэй явдаг бол энэ аппликейшн танд яг тохирно. Та бүх төлөвлөгөөгөө нэг дор дэлгэцнээсээ харж болно. Хэрэв ажлын хуваарь өөрчлөгдөж, өдрөө өөрчлөх хэрэг гарвал тухайн ажлаа хэрэгтэй газар нь зөөж тавиад л боллоо. Өөрөөр хэлбэл та цагийн хуваариа маш няхуур төлөвлөдөг бол энэ аппликейшн танд таалагдана. Та өөрийн загвар дизайн, харагдах байдал болон зураг дүрсийг өөрөө сонгож оруулах боломжтой юм.

Calendars 5 ($6.99)

Calendars 5 бол Readdle-аас гаралтай бүтээгдэхүүн. Readdle-д iOS болон mac-ийн шилдэг аппликейшнүүдийг зохиосон хүмүүс ажилладаг билээ. Зарим талаараа энэ аппликейшн нь Fantastical-тай төстэй. Та төлөвлөгөөгөө өдөр, 7 хоног, сараар гэх мэтчилэн харж болох ба ажлын төлөвлөгөө, мэдээллийг тань хамгийн энгийн бөгөөд ойлгомжтойгоор харуулдаг.

Google Calendar (Үнэгүй)

Apple-ийн талаар ярьж байхад Google бага зэрэг сонин сонсогдож байж магад. Гэхдээ Google Calendar бол яахын аргагүй хүмүүсийн таашаалд нийцсэн аппликейшн мөн. Gmail/G-Suite-тэй холбогдохоос гадна өөрийн гэсэн олон онцлог, давуу талтай.

BusyCal ($4.99)

Олон жил болж байгаа апп, энэ утгаараа iOS хэрэглэгчид сайн мэддэг байж болох юм. Apple-н Calendar-тай олон талаараа төсөөтэй энэхүү аппликейшн нь 10 хоногийн цаг уурын мэдээг давхар харуулдаг.

Эх сурвалж: 9 To 5 Mac

Нэмэлт мэдээ:

By | 2018-10-02T18:52:54+00:00 2018/10/02|iPhone App, iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн:

iphone-center-mongolia