/, Зөвлөгөө/iPhone таны кофег ТӨГС болгоно

iPhone таны кофег ТӨГС болгоно

Өөрийнхөө дотор нуугдаж буй Бариста-гийн  авъяасыг олж НЭЭГЭЭРЭЙ. Доорх аппликейшнууд гэртээ өөрийн хүссэн кофегоо уухад тань туслах болно.

Nespresso (Үнэгүй)

Nespresso өөрийн гэсэн төрөл бүрийн кофе зарахаас гадна гэртээ, албан өрөөндөө ашиглаж болох кофе чанагчийг хэрэглэгчдэд санал болгодог. Хэрэв та кофены машин хэрхэн ажиллуулах болон төрөл бүрийн кофег яаж хийх талаар сурмаар байвал энэхүү аппликейшныг суулгаарай.

AeroPress Timer ($4.99)

Та кофе эсвэл эспрессо уух дуртай юу? Тэгвэл энэ аппликейшн 25 төрлийн кофе бэлдэх аргыг алхам бүрчлэн нарийвчлан зааж өгсөн байгаа. Мөн тухайн аппликейшн нь Apple-ийн бугуйн цагтай холбогддог байгаа шүү. Дээд зэргийн амттай кофег өөртөө бэлдэж өгөөрэй.

Acaia Coffee (Үнэгүй)

Хэрэв та мэргэжлийн бариста эсвэл болохыг хүсэж байвал энэхүү аппликейшн танд тусална. Мэргэжлийн баристагын хийдэг нарийн чимхлүүр ажил, кофены иж бүрэн хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар бүхий л мэдээлэл энд буй.

Бусад санал болгох аппликейшнууд:

Эх сурвалж: AppAdvice

Нэмэлт мэдээ:

By | 2018-09-11T09:49:10+00:00 2018/09/11|iPhone App, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia