/, iPhone Free App/Дараагийн сенсаци, хит дуу ЗОХИОГЧ болох уу?

Дараагийн сенсаци, хит дуу ЗОХИОГЧ болох уу?

Та ая, дуу зохиох дуртай, сонирхолтой хоббитой юу? Тэгвэл iPhone утасны тусламжтайгаар та ая, дуу зохиож болох талаар мэдэх үү? Доорх аппликейшнуудыг туршаад үзээрэй. Магадгүй таны зохиосон ая, дуу дараагийн сенсаци, хит ч болж болно шүү дээ.

Music Memos

Apple Inc.
Үнэгүй 
iPhone хэрэглэгчдэд

 

Тайлбар

Music Memos нь дуу зохиогчдын шинэ дууны санаа болон дуу бичлэг хураахад хамгийн хялбар туслах бөгөөд бяцхан дуут тэмдэглэлийн дэвтэр л гэсэн үг. iPhone, iPad, iPod touch ашиглан гитар, төгөлдөр хуур өөр ямар ч төрлийн хөгжмийн зэмсгийн дууг өндөр чанартай аудио хэлбэрээр хадгалаарай. Түүний дараа аяндаа нэр, шошго гэх мэт нэмэлтүүдийг нэмж, өөрийн дууны сангаа өргөжүүлээрэй.

 

Remixlive – drum & play loops

Loops, Sounds & Drums on pads
MIXVIBES

Үнэгүй
iPhone хэрэглэгчдэд

 

Тайлбар

Цөөн хэдхэн алхмын дараа л та өөрийн дууны аяыг зохиочихно. Ая дээрээ нэмэлт FX өгч өөрийн дууг найруулж болно. Мөн өөрийн зохиосон дуунуудаа өндөр чанартайгаар бусадтай хуваалцаарай.

 

Coach Guitar chords tuner tabs

Learn center : songs & lessons
Manomaya SA

Үнэгүй
iPhone хэрэглэгчдэд

 

Тайлбар

Гитарын хичээл: өнгөөр ялган чимэглэсэн аппликейшны тусламжтайгаар гитар дарж сураарай. Ямар нэгэн мэргэжлийн сургалт, онол шаардлагагүйгээр орчин үеийн алдартай дуунуудыг анхан шатны суралцагчдад ч энгийнээр заах болно.

 

Auxy Studio

Music & Beat Maker
Auxy

Үнэгүй
iPhone хэрэглэгчдэд

 

Тайлбар

Та технологийн дэвшил хүнийг бүтээлч байхаас сэргийлдэг гэж боддог хүн биш биз? Тэгвэл энэ аппликейшныг суулгаад үз. Энэ аппликейшн таныг дууны найруулагчын хэмжээнд сургаж, таны санааг олон нийтэд хүргэж болохуйц дуу болгоход бэлэн болгоно.

Эх сурвалж: iTunes Apple

Нэмэлт мэдээ:

By | 2018-09-07T18:29:51+00:00 2018/09/07|iPhone App, iPhone Free App|

Нийтлэсэн:

iphone-center-mongolia