//iPhone хэрэглэгчдэд: Ирсэн мессеж бүрийг тань хүмүүс хараад бна уу?

iPhone хэрэглэгчдэд: Ирсэн мессеж бүрийг тань хүмүүс хараад бна уу?

iPhone утас сануулга (notification) өгөхдөө маш сайн хэдий ч заримдаа хэтэрхий сайн гэж хэлмээр байдаг. Ирсэн мэссэж, шинэ мэдээ мэдээлэл, утасны дуудлага гэх мэт бүх зүйлс дэлгэцэнд ил харагддаг. Гэхдээ ингэж бүх мэдээлэл хүн бүрийн нүднээ ил харагдах нь тийм ч тааламжтай бус санагддаг хүмүүс олон бий байх.

Ойр дотны хүмүүс тань хувийн шинжтэй мессеж илгээх үед утсаа ширээн дээр ил тавиад гарсан бол тэрхүү зурвасыг ширээн дээр суугаа хүн бүр харах боломжтой. Ийм зүйл тохиолдохыг мэдээж хэн ч хүсэхгүй. Ялангуяа эхнэр болон нөхөр тань хартай бол энэ ч хэцүү шүү.

Тэгвэл тэр сануулгыг яаж зохицуулах талаар доорх заавартай танилцана уу.

1. Тохиргоо (Settings) руугаа ор.

2. Сануулга (Notification) цэс рүүгээ ор.

3. Мессеж гэдэг дээр дар.

4. Урьдчилан харах (Show Previews) хэсэг дээр дар.

5. Түгжээгүй (Unlocked) үед гэдгийг сонго.

Доор зурган дээр харагдаж байгаатай адил таны зурвасууд зөвхөн нэртэйгээ гарч ирэх болно. Харин мессежээ уншихын тулд та түгжээгээ тайлахад хангалттай.

Эх сурвалж: Tom’s Guide

Нэмэлт мэдээ:

By | 2018-09-05T10:10:58+00:00 2018/09/05|Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia