//Шинэ загварын iPhone-г танилцуулах өдөр 9 дүгээр сарын 12!

Шинэ загварын iPhone-г танилцуулах өдөр 9 дүгээр сарын 12!

Apple компани энэ жилийн шинэ iPhone танилцуулах үйл ажиллагааныхаа товыг зарлан урилгаа илгээжээ. Энэ удаад хэд, хэдэн шинэ загварын iPhone, шинэ Apple Watch болон шинэчлэгдсэн загварын iPad Pro танилцуулна хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Энэхүү арга хэмжээ 9 дүгээр сарын 12-ны өдөр Калифорни мужын Купертино хотноо байрлах Apple-н шинэ төв байранд болох нь.

Урилгын өвөрмөц загвар ч энэ удаагийн арга хэмжээ болох шинэ байрны загварыг санагдуулам алтадсан дугуй дүрсийг хавтсан дээрээ байрлуулсан байна.

Энэ жилийн арга хэмжээний гол хүлээлт уламжлал ёсоор шинэ загварын iPhone бөгөөд интернэт орчинд тархсан мэдээллээс харахад iPhone X-н дараагийн шинэчлэгдсэн загварын хамт iPhone X-тэй ижил загвартай боловч илүү том 6.1-инч LCD дэлгэц бүхий хямд үнэтэй  загвар мөн 6.5-инч OLED дэлгэц бүхий өндөр үнэтэй загваруудыг гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.

Түүнчлэн хямд загварын iPhone нь олон өнгөний сонголттой байх таамаг ч байна. (Үнэн л байгаасай) Бүх шинэ загварууд Face ID дэмждэг байх гэнэ. Мөн Apple MacBook Air болон Mac mini компьютертаа ч томоохон шинэчлэл хийхээр төлөвлөж байгаа мэдээ гарсан ч энэ удаагийн арга хэмжээн дээр зарлах эсэх нь тодорхой биш. Шинэ загварын iPad Pro нь Face ID дэмждэг, шинэ Apple Watch нь илүү том дэлгэцтэй зах зээлд гарах таамагууд ч гарсаар байна. Эдгээр шинэ загварууд, шинэчлэлүүд биелэлээ олбол энэ удаагийнх Apple-н сүүлийн хэдэн жилд хийгээгүй томоохон арга хэмжээ  болох нь дамжигггүй.

Бид ч уламжлал ёсоор уг арга хэмжээг Facebook хуудсаараа шууд дамжуулахаар төлөвлөж байгааг дуулгахад таатай байна.

Нэмэлт мэдээ:

By | 2018-08-31T16:38:09+00:00 2018/08/31|iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн:

iphone-9-12-iphone-center-mongolia