//Цэнэгээ хэмнэх тухай худал цуурхалууд

Цэнэгээ хэмнэх тухай худал цуурхалууд

Хүн бүр утасныхаа цэнэгийг хэмнэхийг хүсдэг. Тиймээс ч утасны цэнэгээ хэмнэх тухай төрөл бүрийн арга хайж, туршиж үздэг билээ. Гэхдээ iPhone утасны тохиргоог өөрчилж эсвэл хэрэглэх арга барилаа та өөрчиллөө гээд батарей тань удаан барихгүй. Харин одоо цэнэгээ хэмнэх тухай хэд хэдэн худал цуурхлуудыг харъя.

Цуурхал 1:  Хэрэглээгүй аппликейшнээ унтраах

Зайгаа гамнаж, хурдаа сайжруулах гээд байнга ашиглаагүй аппликейшнээ унтраадаг хүнийг та мэдэх үү? Энэ бол цэнэгээ хэмнэх арга биш гэдгийг Apple-ийн мэргэжилтнүүд хэлж байна. Харин эсрэгээрээ голын товчлуур дээр дарж хуучин бүх аппликейшнээ идэвхжүүлж, бүгдийн нэг дор унтраах нь маш муу бөгөөд таны цэнэгийг илүү хурдан дуусгадаг. Зөвхөн аппликейшн тань холболтгүй, гацсан тохиолдолд л тэрхүү аппликейшнээ унтраах ёстой ажээ.

Цуурхал 2: Шөнөжин утсаа цэнэглэж хонох нь батарейг гэмтээдэг

Энэ нэлээд хэдэн жилийн өмнө үнэн байсан байж болно. Гэхдээ одоо бол тийм биш юм. Орчин үеийн утаснууд 100% дүүрсэн бол түүнээс илүү цэнэглэхгүй бөгөөд унтахдаа утсаа залгаастай хоноход одоо ямар ч асуудалгүй.

Цуурхал 3: Apple-ийн 29$-ийн батарей орлуулагч таны утсыг цэнэгээ удаан барихад тусална

Хэрэв та утасныхаа батарейг солих хэрэгтэй үгүйг мэдмээр байвал дараах тохиргоог үзээрэй.

Settings > Battery > Battery Health (Beta) Энэ нь таны утасны батарей хэр зэрэг элэгдсэнийг харуулна. Мэдээж их хэмжээгээр элэгдсэн байвал батерей орлуулагч авч солих нь зүйтэй.

Харин энэ цонх гарч ирэхгүй байвал та iPhone software update хийгээд шалгаарай.

Цуурхал 4: Bluetooth, WiFi-ийг унтраах нь цэнэгээ хэмнэхэд тусалдаг

Bluetooth, WiFi асаагаад ашиглахгүй орхих нь таны батарейг огт дуусгахгүй. Энэ бол яахын аргагүй худал цуурхал. Ялангуяа та Apple-ийн ухаалаг цагийг утастайгаа холбосон байдаг бол Bluetooth-ээ гэнэт унтрааж, холботоо салгах нь харин ч таны цэнэгийг илүү хурдан дуусгана. Мөн дата хэрэглэхээс илүүтэй WiFi ашиглах нь илүү аж. Учир нь дата ашиглах нь таны үүрэн сүлжээнээс хамааралтай бөгөөд сүлжээ бага ордог газар дата хайх нь таны утасны цэнэгийг хурдан шавхдаг.

Цуурхал 5: Дэлгэцний тохиргоог автомат гэрэлтүүлэг дээр байлгах нь зайг хурдан дуусгадаг

Автомат гэрлийн тохиргоогоо асаа.

Settings > General >Accessibility >Display Accommodations > Auto-Brightness

Танд байнга гэрлийн тохиргоогоо тааруулах нь ядаргаатай байхаас гадна энэ нь таны цэнэгийг хадгалах биш харин ч дуусгана. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар гэрлийн автомат тохиргоо бол хүмүүсийн батарей хэмнэх хамгийн сайн арга гэж хэлсэн байдаг.

Эх сурвалж: Business Insider

 Нэмэлт мэдээ:

By | 2018-08-21T11:55:15+00:00 2018/08/21|Зөвлөгөө|

Нийтлэсэн:

iphone-center-mongolia