//iPhone хэрэглэгчдийн түгээмэл ашигладаг хэрэгслүүд

iPhone хэрэглэгчдийн түгээмэл ашигладаг хэрэгслүүд

iPhone хэрэглэгчдийн түгээмэл ашигладаг хэрэгслүүд байдаг ба эдгээр энгийн хэдэн зүйлсийг мэдэхэд илүүдэхгүй. Эдгээр хэрэгслийг хүн бүр өдөр тутам ашигладаг. Харин та ашигладаг уу?

iPhone–ний Keyboard             

Монголд iPhone хэрэглэж байгаа хүмүүст тулгамддаг асуудал бол яах аргагүй Keyboard байдаг. Монгол крилл үсгийн фонтны тохиргоо байдаггүй учраас заавал өөр keyboard татаж авах хэрэг гардаг. Гэхдээ таалагдсан keуboard–ийн апп-аа татаж авсны дараагаар утсан дээрээ тохиргоогоо хийхээ мартуузай. Settings > General > Keyboard > Keyboards > New keyboard–аа дарж шинэ апп-аа нэмээрэй.

Танд санал болгох Монгол үсгийн keyboard-ууд:

  1. Gboard
  2. iKon.mn
  3. Mazaalai
  4. UBinfo

Утасныхаа цэнэгийг хэмнэх аргууд

iPhone утасны цэнэг 20% болохоороо цэнэгээ хэмнэх тохиргоонд шилжих үгүйг заавал асуудаг. Гэхдээ тэрнээс өмнө та цэнэгээ хэмнэх шаардлага байвал дараах тохиргоог гар аргаар хийгээрэй. Settings > Battery > Low Power Mode.

Өөр нэгэн арга бол хамгийн их цэнэг ашигладаг апп-уудаа refresh хийж цэнэгээ хэмнэж болно. Settings > General > Background App Refresh. Та Battery Page руугаа орсноор аль апп таны цэнэгийг хамгийн их ашиглаж байгааг харах боломжтой бөгөөд энэ нь процентоор илэрхийлэгдэж танд харагдана.

Siri

Та магадгүй Google Assistant–г ашиглаж үзэж байсан байх. Гэхдээ iPhone дээрх таны хамгийн найдвартай туслах бол яахын аргагүй Siri юм. Settings > Siri > Allow Hey Siri энэхүү командыг идэвхжүүлснээр та өөрийн гэсэн ухаалаг утасны туслахтай болохоос гадна энгийн жижиг үйлдлүүдийг дуут заавраар хийх боломжтой болно.

AirDrop

AirDrop бол Apple-ийн хэрэглэгчдийн хамгийн түгээмэл ашигладаг үйлдлийн систем билээ. Өөрөөр хэлбэл Bluetooth гэж ойлгож болох юм. Та үүгээр янз бүрийн зураг, линк, файлуудыг солилцож болно. Мөн iCloud дээр хадгалсан зүйлсээ хүртэл солилцож болдог. AirDrop–г ашиглахын тулд хяналтын төв (control center) рүүгээ орж идэвхжүүлэлтээ хийгээрэй.

Backup буюу нөөцлөх

Утсаа солих эсвэл компьютер руугаа файл болон зургуудаа шилжүүлж, нөөцлөхийг хүсэж байвал iCloud таны найдвартай хэрэгсэл байх болно. Settings > iCloud > iCloud Backup. Таны үнэтэй зураг, видео, файлуудыг хадгалах бөгөөд та тэдгээр зүйлсээ алдах тухай аюулыг мартана. Backup хийхдээ Wifi-аа асаалттай байлгаарай.

Эх сурвалж: Digital Trends

Нэмэлт холбоос:

By | 2018-08-03T16:58:28+00:00 2018/08/03|Uncategorized|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia