/, iPhone Free App/Bloomberg-ээс санал болгож буй 5 орчуулгын шилдэг аппликейшн

Bloomberg-ээс санал болгож буй 5 орчуулгын шилдэг аппликейшн

Глобалчлагдаж буй одоо цаг үед хүн бүр англиар ярих нь элбэг болжээ. Ихэнх хүмүүс бага насандаа эсвэл сургуульдаа заавал англи хэлийг сурдаг болсон. Тиймээс ч хүмүүсийн ихэнх хувь нь дундаж түвшний англи хэлний мэдлэгтэй байна.

Гэхдээ заримдаа гадагшаа гарч аялаж зугаалахад эсвэл бизнесс аялалд гарахад зөвхөн англи хэлнээс гаднах хэрэгцээ үүсэх тохиолдол бий. Токиод явж байхад таксины жолоочтай очих газраа тайлбарлах, Францад байхдаа эмийн сангаас эм авах гэх мэт олон янзын шалтгаан гарч болно. Харин тэр бүр англи хэлний тань мэдлэг тус болохгүй байж магад.

Хуучин цагт хүмүүс толь бичгийн ном аялалдаа авч явдаг байсан бол одоо цагт утсан дээрээ хэлний аппикейшн авч явдаг болоод байна. 2006 оноос хойш үсрэнгүй хөгжсөн аппликейшны ертөнц энэ бүхнийг боломжтой болгосон.

Дижитал ертөнц өсөн дэвжихийн хэрээр түүний олон олон бүтээгдэхүүнүүд туршилтанд орж сайжрасаар байна. Тэгвэл та бүхэнд Bloomberg-ээс шилдэг гэсэн тодорхойлолтыг хүртсэн шууд орчуулгын аппликейшнуудыг танилцуулъя.

Хамгийн олон хэлний цуглуулгатай

Google Translate

 

100 гаруй хэлний цуглуулгатай энэхүү аппликейшныг хүн бүр мэднэ. Дуу хоолой, бичгээр, тэмдэгтээр хайлтаа хийж болдог. Google Translate бол дэлхий даяар хамгийн их тархсан APP билээ.

Бизнес аялалд хамгийн тохиромжтой

TripLingo

Зөвхөн орчуулга хийгээд зогсохгүй энэхүү APP нь аялалын турш таны найдвартай хамтрагч юм. Дуу хоолойгоор болон бичгээр нийт 42 хэл рүү орчуулга хийхээс гадна таны орчуулгыг засаж, мөн тухайн аялаж буй улсын тань соёл болоод ёс суртахууны талаар танд тайлбарлаж өгнө.

Олуулаа үед

Microsoft Translator

Microsoft нь дэлхийн техникийн салбарын толгойлогч компаниудын нэг бөгөөд тэдний гаргасан энэхүү APP нь дуу хоолой танигчаараа бусдад алдартай. Учир нь тухайн хүний дуудлагыг харгалзахгүйгээр 60 гаруй хэл рүү хялбархан орчуулдаг.

Ази руу аялаж байгаа тохиолдолд

Waygo

Хятад, Япон, Солонгос хэлний ханзуудыг камерын тань тусламжтайгаар амархан орчуулна. Одоо 4 настай энэхүү аппликейшныг бүтээсэн хүмүүс нь ханз буюу тэмдэгт ашиглан орчуулдгаараа дэлхийд толгой цохидог ажээ. Мөн та энэхүү APP-ыг ажиллуулахын тулд заавал интернэтэд холбогдох шаардлагагүй гэдгээрээ давуу билээ.

Энгийн харилцан ярианд

iTranslate

 

100 гаруй хэлний цуглуулгатай бөгөөд үүнээс таны бичсэн текстыг хүссэн 24 төрлийн хэл рүү дуу хоолойгоор орчуулдаг. Нэмж хэлэхэд энэ нь үнэгүй бөгөөд $4.99-аар Upgrade хийж 33 хэлийг интернэтгүй орчинд ашиглах боломжтой.

Эх сурвалж: Bloomberg

Нэмэлт холбоос:

By | 2018-10-02T19:36:47+00:00 2018/08/02|iPhone App, iPhone Free App|

Нийтлэсэн:

bloomberg-5-iphone-center-mongolia