/, iPhone Free App/ОЮУТАН ТАНЫГ ОНЦ СУРАЛЦАХАД ТУС БОЛОХ 10 ЛАВЛАХ, ТАЙЛБАР ТОЛИЙН АПП

ОЮУТАН ТАНЫГ ОНЦ СУРАЛЦАХАД ТУС БОЛОХ 10 ЛАВЛАХ, ТАЙЛБАР ТОЛИЙН АПП

Ухаалаг утас тэр дундаа iPhone зөвхөн тоглоом тоглож, сошиал сайтуудаар аялахад биш харин ч сурах зорилгод чинь тус болох гайхалтай олон боломжуудыг өөртөө агуулж байдаг юм шүү. Тэр дундаас энэ удаад ЛАВЛАХ, ТОЛЬ БИЧГИЙН аппликейшнуудыг танд танилцуулж байна. Мэргэжил, сонирхлынхоо дагуу татаж аваад ашиглаарай. Танд амжилт хүсье.

НИЙГМИЙН УХААН

1. Ultralingua Dictionary: Ultralingua хэмээх энэхүү апп нь Англи хэлний бараг бүх үгний утгыг тайлбарлаад зогсохгүй зөв бичлэгийг шалгахад танд тус болно. Бас дээр нь ҮНЭГҮЙ.

ТАТАЖ АВАХ: iOS

2. SwipeSpeare: Англи хэлний эртний хэл яриа жишээ нь Шекспирийн зохиолуудыг нэг л ойлгохгүй байгаад байгаа бол энэ ҮНЭГҮЙ аппыг ашигла. Орчин үеийн Англи хэлэнд хөрвүүлээд өгнө.

ТАТАЖ АВАХ: iOS

ЛАВЛАХ, ТОЛЬ БИЧИГ

3. Acronymph: Товчлосон үгийн тайлбар толь. Мэргэжлийн ном зохиолд товчлосон үг маш ихээр ашиглагдсан байдаг бол яг энэ апп танд тус болох нь тодорхой.

ТАТАЖ АВАХ: $0.99 iOS

4. Flipboard: Сэтгүүлийн ангийн оюутан эсвэл ерөөсөө л хамгийн сүүлийн мэдээ, мэдээллийг цаг тухайд н авч байхыг хүсвэл Flipboard хэмээх энэхүү аппыг ашиглаарай.

ТАТАЖ АВАХ: iOS

УРЛАГ

5. FontBook: График дизайнеруудын хувьд хамгийн хэрэгтэй апп. Font, бичлэгийн маш өргөн сан хөмрөг энд бий.

ТАТАЖ АВАХ: $2.99 iOS

МАТЕМАТИК

6. Math Ref Free: Математикийн ангийхан наашаа анхаарлаа хандуулаарай. 700 гаруй томъёо, тэгшитгэл, заавар, жишээг агуулсан хэрэгтэй апп.

ТАТАЖ АВАХ: iOS

7. iMathematics: Математикийн хичээлээр 70 гаруй сэдвийн хүрээнд хичээл, заавруудыг агуулсан апп.

ТАТАЖ АВАХ: iOS

ШИНЖЛЭХ УХААН

8. Star Walk 2: Одон орон судлал сонирхолтой хичээл мөн үү? Тийм бол Star Walk 2 орчлон ертөнцийг танин мэдэхэд тань гүнзгий мэдлэг нэмэрлэх апп.

ТАТАЖ АВАХ: $2.99 iOS

10. Muscle Premium: Нэлээд үнэтэй хэдий ч хүнийн биеийн бүх хэсгийн 3D хэлбэрээр харуулсан энэ дотроо 600 булчин, 200 ясны бүтцийг харуулсан зураг, бичлэгүүдтэй. Яг ийм сурах бичиг, хэвлэмэл ном ямар үнэтэй байдгийг мэдэх үү?

ТАТАЖ АВАХ: $19.99 iOS

11. Oceans: Тэнгис, далайн гүн дэх амьдрал, амьтад таны сонирхолыг татдаг бол далайн гүнд шумбагчдын үзэж хардаг бүхнийг эндээс харж болно.

ТАТАЖ АВАХ: iOS

By | 2018-02-04T21:31:12+00:00 2018/02/04|iPhone App, iPhone Free App|

Нийтлэсэн:

10-iphone-center-mongolia