//Гадаад хэл сурах гэж байгаа бол iPhone дээрээ заавал татаж авах аппууд

Гадаад хэл сурах гэж байгаа бол iPhone дээрээ заавал татаж авах аппууд

Гадаад хэл сурах нь тийм уйтгартай зүйл биш гэдгийг эдгээр апп танд ойлгуулна гэдэгт итгэлтэй байна. Анхан шатны суралцагчдаас эхлээд ахисан түвшнийхэнд ч бүрэн хэмжээний мэргэжлийн гэхдээ бас сонирхолтой хэлбэрээр сурах боломж олгох аппуудыг танилцуулж байна.

Duolingo <= Татах линк

Duolingo – хэл сурах илүү сайн арга

Гадаад хэл сурах хамгийн сонирхолтой бөгөөд өгөөжтэй арга зам эрэлхийлж байгаа бол танд ЯГ таарах апп. Испани, Франц, Итали, Португаль зэрэг хэлийг энэхүү аппаар заалган сурч болно. Бас дээр нь найзуудтайгаа өрсөлдөх замаар ч илүү хурдан сайжрах боломжтой.

busuu – Learn Languages <= Татах линк

Практик дадлага хичээлтэй, Apple Watch дэмждэг гадаад хэл сурах апп хайж байгаа бол та хайснаа олжээ. 10 гаруй гадаад хэлнээс сонгон ярианы, дуудлагын, дүрмийн, зөв бичгийн, сонсох хичээлүүд нь бүгд дадлагаар батжуулах боломжтой. Интернэт холболтгүй байсан ч суралцах, тоглоом, асуулт хариулт сонжоо хэлбэрээр өөрийгөө сорих ч боломж бас бий.

Drops: Learn 28 new languages<= Татах линк

Энэ апп нь илүү тоглоом хэлбэрийн хөгжилтэй практик хичээлүүдээрээ бусдаас ялгардаг. Нөгөө нэг давуу тал нь та гадаад хэл сурахдаа өдөрт ердөө хэдхэн минут л зарцуулахад болно. Түүнээс гадна өдөр тутмын хамгийн өргөн хэрэглээний үг хэллэг, сэдвүүдээс хичээл нь эхэлдэг нь таны цаг завыг жинхэнээсээ үр дүнтэй зарцуулахад чиглэсэн гэлтэй.

 

Rosetta Stone<= Татах линк

Хэрэв та гадаад хэл сурахдаа хэзээнээс л хүмүүсийн хувьд итгэлийг нь олчихсон найдвартай сургалтын газраас санал болгодог апп ашиглана гэж бодож байгаа бол энэ апп таны сонголт. Испани, Германаас эхлээд Хятад хэл гээд 24 гадаад хэл сурч болно. Өдөр тутмын өргөн хэрэглээний сэдвүүдээр сонсох, ярих, унших дасгалуудыг санал болгодог.

Memrise: Language Learning<= Татах линк

Memrise: Learn Languages апп Франц, Испани, Герман, Хятад, Итали гэх мэт олон хэлний хичээлийн сонголттойгоос гадна мөн сургалтыг илүү сонирхолтой хэлбэрээр сурах боломжийг суралцагсдад олгодог. Жишээ нь хичээлийн эхэнд та ертөнцийг аврах холбоотны эсрэг босч буй хар хүчтэй холбоотой мэдээллийг авна. Гэхдээ таны хувьд тэднийг зогсоох цорын ганц арга нь гадаад хэл сурах. Ингээд л жинхэнэ адал явдал эхэлнэ дээ. Өдөр бүр та нэг даалгавар биелүүлэх ёстой. Зүгээр сургалт гэхээсээ илүү тоглоом. Гэхдээ үр дүн нь та гадаад хэл сурах. Даалгавар биелүүлэх явцад шинээр сурсан үг бүр чинь хэрхэн таны тархинд үлдэж байгааг та мэдрэх болно. Нийтдээ 77 гадаад хэлнээс сонгон суралцаж болно.

By | 2018-01-25T17:33:35+00:00 2018/01/25|iPhone App|

Нийтлэсэн:

iphone-iphone-center-mongolia