/, iPhone Free App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө/Монгол хүн бүрийн утсандаа суулгах хэрэгтэй 14 аппликейшн

Монгол хүн бүрийн утсандаа суулгах хэрэгтэй 14 аппликейшн

Та бүхэнд Монгол хүн бүрийн утсандаа суулгах хэрэгтэй 14 аппликейшнийг хүргэж байна.

Та яг одоо өөрийн утсан дээрх аппликейшнуудаа нэг хараад үзээрэй. Миний утсан дээр л гэхэд чухал хэрэгцээгүй 40 гаран аппликейшн байна. Ердөө 15 аппликейшнийг нь би өдөр тутамдаа хэрэглэдэг. Эдгээр аппликейшн л миний хэрэгцээг хангаж, цагийг үр бүтээлтэй эсвэл хөгжилтэй өнгөрүүлэхэд минь тусалдаг. Хэрэггүй аппликейшнуудаасаа татгалзаж утасныхаа багтаамж болон өөрийн цаг заваа хэмнэцгээе. Та аппликейшн тус бүрийн нэр дээр даран татаж авах боломжтой.

  1. Facebook

Найз нөхөдтэйгөө харилцах, тэдний хуваалцсан зүйлс, санал сэтгэгдлийг үзэх, улс орон нийгэмд болж буй үйл явдлууд, өөрт хэрэгтэй зөвлөгөөнүүдийг ч та Фэйсбүүкээс авах боломжтой.

  1. iKon.MN

iOS үйлдлийн системтэй утсан дээрээ Монгол хэлээрээ бүрэн бичих боломж. Эх хэлээрээ бичицгээе.

  1. Social Pay

Та дансны дугаар цээжлэх шаардлагагүй. Хамгийн хурднаар мөнгө шилжүүлэх боломж.

  1. ebarimt

НӨАТ-ийн баримтаа та вэб сайт руу орон 1 бүрчлэн шивэх шаардлагагүй. Зураг дарж байгаа мэт уншуулахад л хангалттай.

  1. Google Maps

Хайсан газраа олоход тань Google Maps гарцаагүй тусална. Яалт ч үгүй Монгол хүн бүрийн утсандаа суулгах хэрэгтэй, ашиглах хэрэгтэй аппликейшн.

Related image

  1. Soundcloud

Хөгжим сонсох дуртай хүмүүсийн хамгийн дуртай аппликейшн.

  1. Most Money

Мөнгө шилжүүлэх, хэрэглээний төлбөрөө төлөх , худалдан авалт хийх, картгүй үедээ АТМ-ээс мөнгө авах зэрэг олон үйлдлийг та утсаараа хурдан шуурхай хийх боломжтой.

  1. Messenger

Бусадтай шууд харилцах, хэрэгтэй мэдээллээ хүмүүсээс эсвэл компаниудын автомат хариулагчаас авах боломжтой.

  1. Pinterest

Шинэ сонирхолтой шийдэл, өвөрмөц санаануудыг та эндээс… Өөрийн гараар янз бүрийн зүйлс урлах дуртай, бүтээлч байх хүсэлтэй хэн бүхний заавал ашиглах аппликейшн.

  1. LookTV

Утсаараа телевизийн сувгууд, кино контентуудыг үзэх боломжтой.

  1. Yahoo Weather

Цаг агаарын хамгийн үнэн зөв мэдээллийг хүлээн авах боломжтой.

  1. Instagram

Өөрийн авсан зургуудыг найз нөхдөдөө хуваалцах, бусад хүмүүсийн авсан гайхалтай зургуудыг харах, шууд харилцах боломж.

  1. Google Photos

Утасны тань багтаамж дүүрээд байвал утсан дээрх зургуудаа энд хадгалаарай. Танд хангалттай зай гарах болно.

  1. Youtube

Видео клип, киноны танилцуулга, шоу нэвтрүүлгүүд, хүүхэлдэйн кино гээд маш олон төрлийн видеонууд энд л байдаг.

Нийтлэсэн:

14-iphone-center-mongolia