/, iPhone App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө/iOS 11 суулгах гэж байна уу? Хэрхэн iPhone дээрээ сул багтаамж гаргах вэ?

iOS 11 суулгах гэж байна уу? Хэрхэн iPhone дээрээ сул багтаамж гаргах вэ?

Apple-н гар утасны үйлдлийн системийн шинэ хувилбар болох iOS 11 нь өнгөрсөн сард хэрэглэгчдэд хүрсэн бөгөөд нэлээд хэдэн шинэ онцлог, давуу талуудтай. Харин шинэ үйлдлийн систем суулгах үед iPhone дээр хангалттай багтаамж байхгүй байна гэсэн алдаа гарах нь бий.

Яг үнэндээ 16GB багтаамж бүхий iPhone нь ихэнхдээ дүүрсэн байдаг бол 32GB, 64GB, 128GB болон 256GB 4000 хүртэл зураг болон видео хадгалах л боломжтой байдаг.

Таныг iOS 11 шинэчлэл хийх явцад “ багтаамж хүрэлцэхгүй байна” гэсэн мэдээлэл ирэх үед зай гаргах дараах аргуудыг хэрэглээрэй.

1. iPhone – оо компьютертэй холбон iTunes – ыг ашиглан iOS 11 суулгаарай.

iTunes – ыг ашиглан iOS11 суулгах нь шууд утсан дээрээ суулгахаас бага зай эзэлдэг. Компьютер дээрээ iTunes-аа нээгээд > зүүн дээд буланд байрлах iPhone –ын дүрс бүхий товч дээр дарна > Check for Update гэж сонгоно.

2. Хэрэв ингээд ч болохгүй бол та утсан дээрх апплекейшнүүдийнхээ хамгийн их зай эзэлж байгаагаас сонгон устгах хэрэгтэй.

 

3. Та Google Photos аппыг утсан дээрээ татаж бүх зургаа хадгалсаны дараа утсан дээрх зургуудаа устгаж болно.

Энэ бол утсандаа зай гаргахыг хүсэж буй хүний хамгийн түрүүнд хийх зүйл. Google Photos нь iPhone дээрээ тодорхой хязгаартайгаар болон хязгааргүйгээр зураг, бичлэг хадгалахыг санал болгодог.

Та нэг удаа Google Photos – д зургуудаа хуулан оруулснаар булангийн зүүн дээд буланд байрлах 3 хэвтээ зураас болох тохиргооны товчин дээр даран бүх зургаа устгаж болно. “Free up space” гэсэн цэсийг сонгоорой.

Та санаа зоволтгүй, интернет орчинд холбогдсон үед ямар ч төхөөрөмжөөс Google account – д нэвтрэн зургуудаа үзэх боломжтой.

4. Сошиал медиа апплекейшнаа утсгаж зай гаргасны дараа дахин суулгаж болно.

Facebook, Instagram, Snapchat гэх мэт сошиал медиа апплекейшнүүд нь маш их дата багтаамж шаарддаг. Харамсалтай нь илүү зай гаргах ганцхан арга нь эдгээрийг устгаад дахин суулгах юм.

5. Утсан дээрээ дуртай дуунуудаа хадгалан сонсдог хүнд мэдээж энэ таалагдахгүй, гэхдээ та багтаамжаа нэмэгдүүлэхийн тулд music-streaming үйлчилгээг сонирхож болох юм.

Утсан дээрээ дуугаа хадгалах нь үнэхээр илүүц хэрэг. Хэрэв та утасныхаа багтаамжаас хамаарахгүйгээр дуртай дуугаа сонсож байхыг хүсвэл Apple Music, Spotify зэрэг хөгжмийн үйлчилгээнүүдийг авч болох юм.

6. Мессэж апплекейшнүүд дахь мессэжнүүдээ устгах

Олон төрлийн мессэж апплекейшнүүдэд хадгалагдаж байгаа GIF – үүд, зурагнууд, дүрст бичлэгүүд, аудио бичлэгүүд ямар их зай эзэлдгийг та олж мэдвэо гайхах байх шүү. Тиймээс эхнээс нь шалган үзэж, хэрэггүй гэснийгээ устгаарай.

Та зураг болон бичлэгүүдээ iPhone – ы Photo Gallery – д хадгалсны дараа Google Photo – д хуулан авч болно.

7. iPhone дахь мессэжээ 30 өдрийн дараа автоматаар устгах тохиргоо хийх.

iPhone нь ирсэн мессэжийг байнга хадгалах тохиргоотой байдаг, гэхдээ зурган болон видео мессэжүүд маш их зай эзэлдэг. Харин та ирсэн мессэжийг 30 өдрийн дараа автоматаар устгагдахаар тохиргоо тохируулж болно. Үүний тулд Settings > Messages > Keep Messages > гэж ороод 30 days гэсэн тохиргоог сонгоорой.

8. Таны iPhone-д илүү багтаамж гаргах өөр нэг арга бий.

iTunes-г ашиглан iPhone дах мэдээллээ нөөцлөн авч хадгалах нэг арга байдаг. Би л гэхэд үүний тусламжтайгаар утсандаа 6 GB зай гаргасан гээд боддоо.

By | 2017-10-09T03:24:52+00:00 2017/10/09|Apple ID, iPhone App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн: