/, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө/iPhone хэрэглэгчдэд: Хонхны аяыг хэрхэн өөрийн хүссэн ая, дуугаар солих вэ?

iPhone хэрэглэгчдэд: Хонхны аяыг хэрхэн өөрийн хүссэн ая, дуугаар солих вэ?

iPhone дээрх ringtone буюу хонхны ая нь таньд дуудлага болон мессэж ирж буйг мэдээлдэг. Нэгэнт л та энэ аяыг байнга сонсохоос хойш өөрт таалагдсанаа сонгох нь  зүйтэй шүү дээ. Ингэхдээ та Apple-аас анхнаасаа утсан дээр чинь байршуулсан аянуудаас л сонгох боломжтой. Түүнчлэн та iTunes – ээс худалдаж авсан дуунаас сонгон хонхны ая болгон тоглуулж болно. Үүний тулд:

  • Settings рүү ор.
  • Sounds & Haptics цэсийг сонго.
  • Sounds and Vibration Patterns-н доор байгаа Ringtone дээр дар.
  • Apple – ын санал болгодог аянуудын дээд талд таны худалдан авсан дуунууд байгаа. Тэд нараас сонголтоо хийнэ.
  • Сонгосон дуун дээрээ даран сонсох боломжтой.

    

 

  • Өөрт таалагдсан дуугаа сонгосны дараа дэлгэцний дээр байрлах Sounds & Haptics гэсэн бичгэн дээр даран буцаарай.
  • Энэ дэлгэцнээс та Text Tone цэсийг сонгон мессэжнийхээ аяыг мөн сольж болно.
| 2017-10-05T10:00:23+00:00 2017/10/05|iPhone App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтэлсэн: