/, Загвар, дизайн/iPhone 8 Plus болон iPhone 7 Plus загваруудыг харьцуулбал…

iPhone 8 Plus болон iPhone 7 Plus загваруудыг харьцуулбал…

Apple компаны хамгийн том дэвшил болох шинэ  iPhone бусдаасаа тэс ондоо болох iPhone X гэх нэртэйгээр танилцуулагдсан. Мөн тус компани iPhone 8 болон iPhone 8 Plus – ыг танилцуулсан нь бас л дарааллын дагуу iPhone 7 болон iPhone 7 Plus -ын дараа ‘S’ гэх загвар хүлээж байсан хэрэглэгчдийн бодож байснаар биш iPhone 8, iPhone 8 Plus гэж нэрлэгдсэн. Харин энэхүү iPhone 8 Plus нь өмнөх загваруудаасаа бүх талаараа илүү гэж үү?

iPhone 8 Plus болон iPhone 7 Plus – ын хоорондох хамгийн том ялгаануудыг танд хүргэж байна.

Зүүн гар талынх iPhone 7 Plus, баруун гар талд iPhone 8 Plus. Хоёр утасны харагдах байдал ижил байна.

Загвар, хэмжээ – Илүү том, илүү өнгөлөг

iPhone 7 Plus нь 5.5 инч дэлгэцтэй нэлээд том байсан, харин iPhone 8 Plus үүнээс үл ялиг өндөр, өргөн мөн арай хүнд. Тэгсэн хэрнээ бага зэрэг нимгэн.

  • iPhone8 Plus – 158.4 x 78.1 x 7.5мм / 6.28 х 3.07 х 0.32 инч/ хэмжээтэй, 202гр / 7.13 оз/ жинтэй.
  • iPhone 7 Plus – 2 х 77.9 х.7.3 мм / 6.23 х 3.07 х 0.29 инч/ хэмжээтэй, 188гр / 6.63 оз/ жинтэй.

Жин нь өмнөх загвар болох iPhone 6 – аас 17.5 % – аар нэмэгдсэн шалтгаан нь шилэн гадаргууг эргүүлэн авчирсантай холбоотой гэнэ. iPhone 4S – ыг  2011 онд гаргаснаас хойш арын шилийг хассан байсан. Харин Apple  шинэ iPhone – ны бүх загварын арын хэсгийг шилэн гадаргуутай гаргасан бөгөөд утасгүй цэнэглэгчийг дэмждэг байна.

Apple харин өмнөх iPhone – д байснаас илүү бат бөх чанартай шилийг шинэ загвартаа ашигласан гэнэ. Шилэн гадаргуу нь доод ирмэгтээ завсартай бөгөөд энэ хэсэг нь хөнгөн цагаан биш аж.

Ар тал нь шилэн болсон нь илүү өнгөлөг болгосон хэдий ч iPhone 8 болон iPhone 8 Plus – ын жинг бага зэрэг нэмсэн. Мэдээж энэхүү их бие нь утасгүй цэнэглэгчийг дэмждэг.

Бусад талаараа iPhone 8 Plus нь iPhone 7 Plus – той ус тоосны хамгаалтын / 1 метр гүн усан доор 30 минут байх чадвартай / хувьд ижил ба дотор тал нь 7000 серийн хатуу хөнгөн цагаан хавтантай. Мөн iPhone 8 Plus –ын стерео чанга яригчийн дуугаралт нь 25% – аар нэмэгдсэн.

iPhone–н фэнүүд шинэ iPhone 8 Plus нь олон улсад хэрэглэгддэг USB-C чихэвчний оролттой болох байх гэсэн хүлээлттэй байсан ч энэ хүлээлт талаар болсон юм. Тусдаа чихэвчний оролт гэж байхгүй бөгөөд цэнэглэгчний оролтыг ашигладаг хэвээрээ байх нь.

iPhone 8 болон iPhone 8 Plus нь IP67 ус тоосны хамгаалалттай бөгөөд энэ нь  iPhone 7 болон iPhone 7 Plus – ынхтэй яг адил.

Өнгөний сонголтын хувьд iPhone 7 Plus-д байсан алтлаг ягаан болон гялгар хар өнгөнүүд iPhone 8 Plus-д хасагдсан бөгөөд алтлаг шаргал, хар / шилэн гадаргуутай учир гялгар харагдана/, цагаан саарал гэсэн 3 өнгөний сонголттой. Энэ удаад улаан өнгө гараагүй.

Ингээд харахад шинэ iPhone нь загварын хувьд шилэн ар талыг эс тооцвоол 7 Plus-тай харьцуулахад бага зэрэг өөрчлөлт орсон / iPhone X – ыг энд дурьдаагүй болно/ хувилбар болсон юм.

Дэлгэц – Хуучин харагдах байдал, ЦОО шинэ дэвшил

Apple компаны шинээр танилцуулсан iPhone X нь OLED дэлгэцтэй гарсан, харин iPhone 8 Plus нь өмнөх загварын адил LED дэлгэцтэйгээр бүтээгдсэн ба ингээд хоёр загварыг харьцуулж харцгаая.

  • iPhone 8 Plus – 5.5 инч LED дэлгэц, 1920 х 1080 пиксл ( 401 ppi ) IPS LCD арын гэрэлтүүлэгч дэлгэц, нүүрэн хэсгийн 67.7 % – ийг эзэлдэг.
  • iPhone 7 Plus – 5.5 инч LED дэлгэц, 1920 х 1080 пиксл ( 401 ppi ) IPS LCD арын гэрэлтүүлэгч дэлгэц, нүүрэн хэсгийн 67.7 % – ийг эзэлдэг.

Гайхмаар нь энэ жил Apple дэлгэцний тодруулалтын харьцааг сайжруулаагүй бөгөөд iPhone 8 Plus – ынх 1300:1 байгаа нь iPhone 7 Plus – ын үзүүлэлттэй адил юм. Энэ нь 1400:1 үзүүлэлттэй iPhone 8 болон iPhone 7 – оос бага байгаа юм. Гэсэн хэдий ч Apple-аас хоёр гайхалтай шинэчлэл хийгдсэн байгаа хэмээж байгаа.

iPhone 8 болон iPhone 8 Plus нь True Tone дэлгэцтэй бөгөөд өөр өөр гэрэлд өнгөний нарийвчлалыг харуулсан байдал.

Эдгээрийн эхнийх нь iPhone 8 Plus нь Apple-н анх iPad Pro-д нэвтрүүлж байсан True Tone технологийг дэмждэг болсон байна. True Tone нь ямар ч үед эргэн тойрны гэрлийн нөлөөг үл хамааран өнгөний нарийвлалын тэнцвэрт байдлыг хадгалдаг. Удаах нь Dolly Vision болон HDR 10 стандартад нийцсэн Netflix, Amazon Video болон iTunes – ын  HDR сонтентыг дэмждэг болсон.

Үзүүлэлт – Том тэсрэлт

Хэдийгээр iPhone 8 Plus нь iPhone 7 Plus – аас гадна харагдах их бие нь шилэн, гялтгар болсноор ялгагдах бол дотоод үзүүлэлтийн хувьд ямар болохыг харцгаая.

  • iPhone 8 Plus – Apple A11 Bionic чиптэй, Six Core CPU, M11 хөдөлгөөнт копроцессортой, 3GB RAM.
  • iPhone 7 Plus – Apple A10 Fusion чиптэй, Quad Core CPU болон Six Core CPU,  M10 хөдөлгөөнт копроцессортой, 3GB RAM.

Apple – ын нэвтрүүлсэн A11 чип нь олон үйлдэлт үзүүлэлт /апп хооронд солигдох хугацаа/ 70% хурдан, график үзүүлэлт 30% хурдан, CPU – ы үзүүлэлт 25% хурдан болсон. Apple – ынхан нэмж хэлэхдээ iPhone 8 Plus нь нийтдээ iPhone 7 Plus – аас 70% хурдан гэж мэдэгджээ.

Apple – ын A11 Bionic чип нь ухаалаг утсаны хамгийн өндөр хүчин чадалтай чип бөгөөд iPhone 8, iPhone 8 Plus, болон iPhone X утаснуудад суулгагдсан.

Харин iPhone 7 Plus – д анх нэвтрүүлж байсан A10 чип нь одоогийн байдлаар Андройд утасны хамгийн өндөр хүчин чадалтай чиптэй дүйцэх юм. Зөвхөн энэ өөрчлөлт л үнэхээр биширмээр шинэчлэл байж чадсан гэхэд болно.

iPhone Center дэлгүүрт ШИНЭЭР: iPhone 8, iPhone 8 Plus утас захиалах, худалдан авах

Камер – Харагдах байдал ижил ч, Тооцоолол ялгаатай

iPhone 8 Plus-н камерын техникийн тодорхойлолт сэтгэл хөдөлгөөд байх зүйлгүй. iPhone 7 Plus – ынхтай адил ард талынх нь 12 мегафиксл хос камер / 1,8 ф өргөн өнцгийн камер, 2,8 ф телефото мэдрэгч/, нүүрэн талд 2,2 ф мэдрэгчтэй 7 мегафиксл камертай.

Харин та зураг болон дүрс бичлэг дэх сайжруулалтыг хараахан мэдээгүй байж болох юм.

iPhone 8 Plus – ын камер нь танд хамгийн сайн чанартай зургыг харуулна хэмээн Apple-нхан амлаж байгаа.

Яагаад? Ухаалаг утасны фото зураг нь зураг дарах тооцооллын чанарын хувьд улам л сайжиран, улам нарийссаар байгаа.

Apple – ын шинэ утсандаа нэвтрүүлсэн A11 Bionic чип нь фикслийн үйлдлийг нэмэгдүүлж, илүү хурдан автомат фокус тааруулж, хөдөлгөөн дунд зураг дарах чадвар сайн.

Apple – iPhone 8 Plus – ын камер хамгийн тод зургийг танд харуулах болно.

Apple  – ынхан iPhone 8 Plus – ын камер iPhone 7 Plus –ынхыг хэд хэдэн алхмаар дэвшүүлсэн гэж үзэж байгаа. Хэдийгээр энэ нь өрсөлдөгчдийнх нь хувьд хангалттай сайжруулалт ч iPhone X ( OIS телефото лензтэй, илүү хурдан) нь үүнээс ч илүү гэнэ.

Цэнэг барилт болон хураалт

Apple – ын iPhone Plus – ууд цэнэг барилтаараа хамгийн супер нь байж чаддаг.  Харин iPhone 8 Plus цэнэгээ барилтаараа iPhone 7 Plus – аас мэдэгдэхүйц сайжруулалт хийгдээгүй байна. Энэ нь  гайхамшигт А11 ( цухас дурьдахад Apple iPhone 8 –ын батерейны багтаамжийг бууруулсан) чипний нөлөө гэнэ.

Дахиад л цэнэглэлтийн хувьд iPhone 8 Plus –д гарсан шинэчлэл нь юу вэ гэсэн асуулт гарч ирж байна. Хамгийн эхний дурьдах зүйл бол бүх iPhone – д таарах хурдан цэнэглэгч бөгөөд энэ нь 30 минутын дотор 50% хүртэл цэнэглэнэ. Эхний ээлжинд эдгээр шинэ загварууд нь Qi утасгүй цэнэглэгчийг дэмжинэ гэнэ.

iPhone 7 plus болон iPhone 8 plus – ын цэнэг барих үзүүлэлтийн харьцуулалт. Сайжруулалт байхгүй харин цэнэглэх нэмэлт боломжуудтай болсон.

Багтаамж  – Илүү багтаамж

Apple – ын 2017 онд  бидэнд харуулсан бас нэг шинэчлэл бол iPhone 8 Plus –ын багтаамжууд 2 дахин нэмэгдсэн явдал юм.  32GB гэж байхгүй болж 64GB – аас эхэлнэ. Гэхдээ iPhone 8 Plus – ын хувьд эхлэх үнэ нь нэмэгдсэн ч  iPhone 7 Plus 128GB багтаамжтай нь хувилбарын худалдаалагдаж байснаас үнэ нь буурсан байна.

Тэгэхээр би л хувьдаа шинэ загварыг нь илүүд үзэж байна. iPhone 8 Plus – нь маш хурданаас гадна камер илүү сайжруулагдсан, мөн дээрээс нь хурдан болон утасгүй цэнэглэгч дэмждэг.

iPhone 8 Plus ( дунд талынх) нь iPhone X болон iPhone 8 загваруудтай харьцуулбал.

Эцэст нь дүгнэж хэлэхэд

Энд iPhone 8 Plus – ын сайжруулалтын талаар бол хэлэх дутагдал алга. Үндсэн дизайн нь дэлгэцний хэмжээг бага зэрэг томруулж, шилэн болгосон нь өнгөлөг болгосон хэдий ч жинг нь үл ялих нэмэгдүүлсэн байгаа.

Гэхдээ үүнд технологийн маш олон биширмээр дэвшилт байгаа. А11 чип бол гайхамшигт бүтээл, өрсөлдөгч болох Андройд – ыхан үүнийг 2019 онд нэвтрүүлнэ хэмээн тооцоолж байгаа.  Камерууд мэдээж илүү сайжирч, түргэн утасгүйгээр цэнэглэх боломж нэмэгдсэн.

Хэдийгээр хальт харахад iPhone 8 Plus  нь гаднах төрхөөрөө төдий л гайхуулаад байх зүйлгүй iPhone 7 Plus – тай тун ижил хэдий ч түүнд олныг гайхшруулах олон сайжруулалт бий гэдгийг дахин сануулахад таатай байна.

| 2017-10-04T08:46:17+00:00 2017/10/04|iPhone, iOS мэдээлэл, Загвар, дизайн|

Нийтэлсэн: