//iOS 11 суулгаад асуудлууд гарч байна уу?

iOS 11 суулгаад асуудлууд гарч байна уу?

Шинэ iOS 11 үйлдлийн систем гараад удаагүй байгаа эдгээр өдрүүдэд дэлхийн өнцөг булан бүрээс маш олон хэрэглэгчид iOS 11 суулгасны дараа олон төрлийн асуудлууд утсанд нь үүсэж байгааг интернет орчинд хуваалцсаар байна. Тэдгээр асуудлуудыг дурдвал:

  • Control center-ээс Wi-Fi болон Bluetooth унтрахгүй байх
  • Зарим аппликейшн ажиллахгүй болох
  • Багтаамж дүүрэн үед утас гацах
  • Home button дармагц удаж байж дэлгэц нээгдэх
  • Утас гацах
  • Утасны цэнэг хурдан дуусах
  • Утас халах
  • Power button буюу унтраах, түгжих товч ажиллахгүй болох
  • Тоглоом тоглож байхад Control center гарч ирэх

Магадгүй таны утсанд ч дээрх асуудлууд үүсээд байж болох юм. Хэрэв тийм бол та эхний ээлжид утсаа унтрааж асаах, аппликейшн ажиллахгүй байвал Update байгаа эсэхийг шалгах, эсвэл устгаад дахин суулгах, үнэхээр таны утас ашиглахад хүндрэлтэй байвал системийг дахин суулгах үйлдэл буюу Settings > General > Reset > Reset All Settings, интернет холболттой холбоотой асуудал байвал Settings > General > Reset > Reset Network Settings-ийг сонгоорой. Эдгээр үйлдлийн дараа таны өмнө нь хадгалсан байсан тохиргооны өөрчлөлтүүд байхгүй болохыг анхаараарай.

Apple компани тун удахгүй эдгээр алдаануудыг засварласан iOS 11-ийн шинэ хувилбараа гаргах нь дамжиггүй юм.

| 2017-09-23T17:08:26+00:00 2017/09/23|iPhone, iOS мэдээлэл|

Нийтэлсэн: