//iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X шинэ утаснууд танилцуулагдлаа

iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X шинэ утаснууд танилцуулагдлаа

Apple компани жил бүрийн 9-р сард өөрийн шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулдаг. Өнгөрсөн шөнө тэд Apple Watch Series 3 цаг, Apple TV 4K, мөн iPhone 8, iPhone 8 Plus, iPhone X (iPhone 10 гэж дуудах юм байна.) утаснуудаа танилцууллаа. Анхны iPhone утас мэндэлсний 10 жилийн ойтой зэрэгцэн гарч буй шинэ утаснуудад Apple-ийн үнэнч хэрэглэгчид төдийгүй, технологид дурлагсад маш өндөр хүлээлттэй байсан.

Тэр өндөр хүлээлтийг “хүрээгүй дэлгэц”, өндөр мэдрэмжтэй царай таних технологи, шинэ өнгийн фильтрүүдтэй, илүү мэргэжлийн төвшинд зураг авах камер, үйлдэл болон сэтгэл хөдлөлийг мэдрэх Animoji, утасгүй цэнэглэх технологи зэргийг агуулсан iPhone X эвдэж чадна гэдэгт итгэлтэй байна. Утаснуудын үзүүлэлт, худалдаанд гарах өдөр болон зарим зургуудыг хүргэж байна.

 

 


Өнгөрсөн шөнийн “APPLE SPECIAL EVENT”-ийн Монгол тайлбартай видеог үзэх бол энд дарна уу. Бид iPhone 8, iPhone 8 Plus утаснуудын урьдчилсан захиалгыг 9-р сарын 14-ний өдрөөс эхлэн хүлээн авна.

By | 2017-09-13T09:21:04+00:00 2017/09/13|iPhone, iOS мэдээлэл|

Нийтлэсэн: