/, iPhone App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө/ICLOUD ГЭЖ ЮУ ВЭ? КОМПЬЮТЕРООСОО IPHONE-ДОО ЗУРАГ, ДУУ ХЭРХЭН ХЯЛБАР ХУУЛАХ ВЭ?

ICLOUD ГЭЖ ЮУ ВЭ? КОМПЬЮТЕРООСОО IPHONE-ДОО ЗУРАГ, ДУУ ХЭРХЭН ХЯЛБАР ХУУЛАХ ВЭ?

iCloud гэж юу вэ ?

Apple компани iOS 7 үйлдлийн системтэйгээ хамт iCloud хэмээх цоо шинэ үйлчилгээг хэрэглэгчдэдээ хүргэсэн билээ. Уг үйлчилгээ нь “”Cloud буюу Үүлэн” технологийг ашиглан хэрэглэгчид хэрэгцээт мэдээллээ хадгалах, бусадтай хуваалцах, дамжуулах, iPhone болон бусад төхөөрөмжөө холбох боломжыг олгодог юм.

iCloud үйлчилгээг хэрхэн ашиглах вэ ?

Apple iPhone, iPad хэрэглэгчид бүгд ҮНЭ, ТӨЛБӨРГҮЙгээр ашиглах боломжтой. Мэдээж хэрэглэгчдэдээ ҮНЭГҮЙ өгдөг 5GB хэмжээтэй мэдээлэл хадгалах эрхээ нэмэгдүүлэх хүсэлтэй хэрэглэгчид нь төлбөртэй үйлчилгээг нь ашиглах боломжтой.

1. iPhone, iPad дээрээ iCloud-г суулгах. 

-Таны утас хамгийн сүүлийн үеийн iOSүйлдлийн системтэй эсэхийг шалгаарай.

Үүний тулд Settings – General – Software Update гэсэн сонголтыг хийж шинэ хувилбар гарсан эсэхийг шалгаж болно.

-iCloud-аа идэвхжүүл

Settings – iCloud цэсийг сонгон Apple ID-аа оруулаарай.

Үнэгүй iCloud и-мэйл хаяг

iCloud-г идэвхжүүлснээр iCloud.com гэсэн хаяг бүхий и-мэйл хаягтай болно. Үүний тулд iCloud-н settings-т mail гэсэн сонголтыг идэвхжүүлээрэй.

-Автоматаар татаж авах тохиргоог идэвхжүүл.

Өөрийн дуу, хөгжим, аппликейшнууд, номыг iCloud руу автоматаар хадгалахын тулд Settings iTunes & App Stores цэснээс сонголтоо хийгээрэй.

Одоо бусад төхөөрөмжүүд дээрээ iCloud-аа идэвхжүүл.

1. Windows компьютерт iCloud суулгах

Windows-т зориулсан iCloud-г татаж ав. 

Татах. Энэ үйлдлийг хийхийн тулд та эхлээд iPhone эсвэл iPad дээрээ iCloud идэвхжүүлсэн байх ёстой шүү.

iCloud-аа идэвхжүүл.

iCloud-аа татаж аваад суулгачихсан бол одоо өөрийнхөө Apple ID-г ашиглан холбогд. Тэгээд өөрийн ашиглахыг хүссэн iCloud үйлчилгээнээс сонгон идэвхжүүлээд Apply товчыг дараарай.

Автоматаар татах функцыг идэвхжүүл. 

iCloud Drive болон Photos-г идэвхжүүлснээр, iCloud таны компьютерт шинэ фолдерүүд нээх бөгөөд энэ фолдерт таны хадгалсан файлууд таны iPhone, iPad дээр автоматаар гарч ирэх болно. Ингээд гар утас, компьютер хоёрынхоо хооронд ямар нэг асуудалгүйгээр файл дамжуулах боломжтой боллоо.

Танд амжилт хүсье!

By | 2017-07-25T12:14:54+00:00 2015/09/09|Apple ID, iPhone App, iPhone, iOS мэдээлэл, Зөвлөгөө|

Нийтлэсэн:

icloud-iphone-iphone-center-mongolia